Өнгөрсөн долоо хоногт 15 хүүхэд угаартжээ
2022-01-10

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллагад угаартсан гэх найман дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 27 иргэн хөнгөн болон хүндэвтэр байдлаар угаартаж, эмнэлгийн тусламж авчээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 12 дуудлагаар буурсан үзүүлэлт аж. Нийт угаартсан иргэдийн 15 нь хүүхэд байжээ.

 

 

Цагдаагийн байгууллагаас угаартсан шалтгаан нөхцөлийг тодруулсан байна. Гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшинтэй, яндан, зуухны битүүмж муу, угаар мэдрэгчгүй, мэдрэгчтэй ч зай нь дууссан, яндангийн сойлт хаасан, яндангаа хөөлөөгүй зэрэг шалтгаанаар угаартсан байна.

 

Тиймээс иргэдэд зориулалтын зуух ашиглах, яндангийн битүүмжийг сайтар шалгахыг анхааруулж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин