Эрдэмтэн: Омикрон халдвар тээгч нэг найтаахад л 100 хүнд халдвар тархаах эрсдэлтэй
2022-01-13

Оросын харшил судлаач, дархлаа судлаач эмч Владимир Болибок өдгөө дэлхий дахинд дэгдсэн омикрон штаммын халдварлах чадвар маш өндөр гэдгийг анхааруулжээ. Түүний өгүүлснээр, омикрон штаммын халдвартай хүн 100 орчим хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ердөө ганц найтаахад л бусад ойролцоо байгаа хүмүүс халдварлах боломжтой гэж тэрбээр анхааруулсан байна. 

 

"Өнөөдрийг хүртэл ийм халдвартай өвчин гарч байсангүй. Улаан бурхан хамгийн их халдварладаг өвчинд тооцогдож байлаа, гэтэл энэ тал дээр омикрон штамм хамаагүй илүү байна" хэмээн эрдэмтэн "Москва 24" сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Хэдийгээр омикрон штамм хурдацтай тархаж, тахлын ээлжит давлагааг үүсгэх хэдий ч энэ нь вирусийн сүүлийн мутаци байж болзошгүй гэсэн таамаглалыг олон эрдэмтэн дэвшүүлж байгаа юм. Тэдний нэг нь Оросын анагаах ухааны доктор  Владислав Жемчугов бөгөөд түүний үзэж байгаагаар хүмүүсийн амь насанд аюул багатайгаар нэн хурдацтай омикрон тархаж байгаа нь өөр популяцид шилжихийн өмнөх сүүлчийн мутаци гэдгийг харуулж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин