Ангела Меркельд НҮБ-д ажиллах санал тавьжээ
2022-01-19

Германы канцлер асан Ангела Меркельд НҮБ-д ажиллах санал тавьсан талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, НҮБ-ын зөвлөх байгууллагыг тэргүүлэх саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш тавьжээ. Тэрбээр энэ саналаа бичсэн захидал илгээсэн ч хариу аваагүй гэнэ. 

 

Энд дуулгахад, Ангела Меркель 2021 оны 12 дугаар сард канцлерын албан тушаалаа өгсөн юм. Тэрбээр канцлерын албан тушаалаас буусныхаа дараа дахин улс төрд орох сонирхолгүй байгаа  талаараа ярьж байв.

"Би юу хийх талаарх асуултын тухайд гэвэл улс төрд л эргэн орохгүй" хэмээн Меркель мэдэгдэж байлаа. Тэрбээр эхлээд багахан амарч, ном уншиж, сайн унтаж амраад, дараа нь "толгойдоо орсноо" хийнэ хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин