Вакцин тариулсан хүмүүст илрэх омикроны шинж тэмдэг
2022-01-24

Британийн тархвар судлаач профессор Тим Спектор The Conversation сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ коронавирусийн вакцин тариулсан хүмүүс омикрон штаммын халдвар авсан нөхцөлд илрэх таван шинж тэмдгийн талаар тодорхойлжээ. 

 

Түүний өгүүлснээр, вакцин тариулсан хүмүүст омикрон штаммын халдвар энгийн ханиад шиг илэрдэг гэнэ. Тодруулбал, найтаах, нус гоожих, ядрах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна. Харин халдвар авсан хүмүүсийн тал хувьд нь ханиалгах, халуурах, үнэрлэх мэдрэмжээ алдах гэсэн түгээмэл шинж тэмдгүүд илэрч байжээ. 

 

Омикрон штаммын халдвар гол шинж тэмгүүдийн нэг нь хоолой өвдөх зовуурь байдаг талаар олон улсын эрдэмтэд удаа дараа мэдээлж байсан. Өмнө нь Чикагогийн Нийгмийн эрүүл мэндийн газрын комиссар Эллисон Арвади мэдэгдэл хийхдээ хоолой өвдөх шинж тэмдэг нь коронавирусийн тест эерэг гарахаас өмнөх омикрон халдварын шинж тэмдэг байж болзошгүй талаар анхааруулж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин