С.Эрдэнэбат: Цалин хөлс дутуу олгодог асуудалд цэг тавих цаг болсон
2022-01-27

 

Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Төрийн үйлчилгээний албан хаагчид 1-3 дугаар шатлалын ажилчдыг өнгөрсөн оноос хуулийн дагуу хувийн хэвшлийн гэрээт ажилтан болгоно гэх асуудлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас төсөв захирагч болон орон нутгийн удирдлагуудад чиглэл өгсөн байсан. Энэ талаар МҮЭХ орон нутгийн анхан шатны гишүүдээс ирсэн санал шаардлагын дагуу Засгийн газар, УИХ -т шаардах санал хүргүүлж байсан. Мөн МҮЭХ-ноос хамгийн сүүлд 23- дугаар их хурлаар энэ асуудлыг онцгойлон тавьж, Засгийн газар, УИХ-т санал шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газрын шийдвэр албажиж, МҮЭХ-нд ирлээ. 

 

Уг албажиж ирсэн тогтоолд МҮЭХ-ны санал шаардлага, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас төрийн байгууллагын нийтлэг үйлчилгээний ажилчдыг гагцхүү өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж, сайн дурын үндсэн дээр гэдэг нөхцөлтэйгээр хувийн хэвшил болон бусад байгууллагуудад шилжүүлэх шийдвэр гарсан.  Ингэхдээ цалин хөлсний хэмжээг бууруулахгүй. Гагцхүү сайжруулах, нэмэгдүүлэх чиглэл баримтална гэсэн тодорхой шийдвэр гарсан. Тиймээс МҮЭХ-ны тэмцлийн үр дүнд дээрх үр дүн гарлаа.

 

Гэхдээ энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл хөрсөн дээрээ буухгүй байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний ажилтан албан хаагчдын цалин хөлс буугаагүй  байна. Буухдаа зөвхөн үндсэн цалинг шилжүүлжээ. Нэмэгдэл урамшуулал байхгүй байна. Төрийн үйлчилгээний ажилтнууд 40 хоног хүлээж 400 мянган төгрөг авсан. 

 

Сангийн яамнаас цалин төсвийг бүрэн шилжүүлсэн гэсэн мэдэгдэл МҮЭХ-нд өгсөн. Нийслэл болон орон нутагт өгсөн төсөв, цалин хөлсийг дутуу олгосон гэх маш олон маргаан байна. Тиймээс цалин хөлс хоцроосон, дутуу олгосон этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Буруутай этгээдэд хариуцлага тооцохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. 

 

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ шат болгон дээрээ "нугалаа" гаргадаг. Ядарсан ажилчдын цалин хөлснөөс дундаас нь авдаг асуудал хэзээ ч байж болохгүй. Цалин хөлс дутуу олгодог, хоцроодог, асуудалд цэг тавих цаг болсон" гэж мэдээллээ.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-27
Rush Qin:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-27
?????????????
2022-01-27