Токаев: Казахстаны үймээнийг мэргэжлийнхэн төлөвлөсөн
2022-01-31

 

Нэгдүгээр сарын эхээр Казахстанд эмх замбараагүй байдал дэгдэж, энэ улсад онц байдал тогтоон, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид орж ирэх зэргээр олон улсын анхаарлыг ихээр татаж байлаа. Нөхцөл байдал одоо хэвийн болсон бөгөөд энэ үймээнийг алан хядагчид зориуд үйлдсэн хэмээн эрх баригчид анхнаасаа мэдэгдэж байсан тул алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагааг одоо хэр үргэлжлүүлж байгаа юм. 

 

Энэ үйл явдал, эмх замбараагүй байдлыг мэргэжлийнхэн төлөвлөсөн гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үзэж байгаа аж. Тэрбээр энэ талаар "Хабар 24" сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Түүнчлэн эмх замбараагүй байдлын дараа олон дайчин Алматыг орхин, хөрш орнууд руу зугтсан хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

 

Казахстанд өрнөсөн бүх үйл явдал төлөвлөсөн арга хэмжээ байсан, "энгийн жагсаалаас эхлээд аллага, дээрм тонуул хүртэлх эмх замбараагүй байдлын бүхий л үе шатыг нарийвчлан төлөвлөсөн" гэж Токаев үзэж байгаа аж. "Энэ бол мэргэжлийнхэн бодож төлөвлөсөн, тэд гүйцэтгэсэн бүхэл бүтэн ажиллагаа байсан" хэмээн Токаев өгүүлсэн байна. 

 

Түүнчлэн, Алматы хотын нисэх буудлыг эзэлсэн нь нислэгээр ирж буй дайчдыг оруулах нөхцлийг хангах явдал байсан гэнэ. Тэд Казахстан руу цагаач ажилчдын дүрээр ирсэн гэж Касым-Жомарт Токаев мэдэгджээ.

 

Мөн эмх замбараагүй байдлын үеэр төр захиргааны байгууллагууд руу хийсэн халдлагыг удирдаж байсан хүмүүсийн гол зорилго нь хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын баримтуудыг олж авах явдал байсан гэж Токаев ярилцлагын үеэр онцолжээ.

 

Казахстаны эмх замбараагүй байдал 

 

Казахстанд нэгдүгээр сарын хоёрны өдөр эсэргүүцэл эхэлсэн юм. Үүний шалтгаан нь шингэрүүлсэн хий нэгдүгээр сарын нэгний өдрөөс хоёр дахин нэмэгдсэн явдал байв. Олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсний улмаас Казахстаны Засгийн газар огцорч, хийн үнийг эргүүлэн бууруулсан ч байдал тогтворжоогүй. Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн энэ арга хэмжээ удалгүй эмх замбараагүй байдал болон хувирсан.

 

Тэр дундаа Казахстаны томоохон хот болох Алматы хотод нөхцөл байдал нэн хурцадсан юм. Жагсагчид захиргааны байр руу дайрч, прокурорын газрын байр болон эрх баригч намын байрыг шатаасан юм. Түүнчлэн үймээний үеэр дэлгүүр хоршоо, банк руу дайрч, зэвсэг барин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд ч гарч байв.

 

Эмх замбараагүй байдал газар авч, 225 хүн амиа алдан, Казахстанд гашуудлын өдөр зарлаж байлаа. Мөн эмх замбараагүй байдлын улмаас 4.5 мянган хүн гэмтэж бэртсэн гэх албан мэдээлэл бий.

 

Нөхцөл байдлыг хяналтад оруулах үүднээс Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид нэгдүгээр сарын зургаанаас 13-ны өдрийн хооронд үүрэг гүйцэтгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Chi l uuruu itgedeg baikhdaa
2022-01-31
Зочин:
С.Баяр , Мөнх оргил нар яг ТОКАЕВ шиг энгийн иргэдээ буудаж хөнөөсөн
2022-01-31
Манайд ч бас Элбэгдорж манлайлан дэвсэн удаа байдаг. Гаднаас мөнгө авч хатгаасаар үймээн самуун болгоогүй гэхэд итгэх үү.
2022-01-31
Chi l uuruu itgedeg baikhdaa