Украинд эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан бүлэг хүмүүсийг баривчилжээ
2022-01-31

Украинд олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан бүлэг этгээдүүдийг тус улсын  цагдаагийн алба хаагчид баривчилсан байна. Энэ талаар Комсомольская правда сонин  мэдээлжээ. 

 

Хууль сахиулагчид тэднийг олон  нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Харин өнөөдөр Украины Дотоод хэргийн сайд, Үндэсний цагдаагийн газрын дарга нарын оролцсон хэвлэлийн бага хурал болж, энэ үеэр хэргийн талаарх мэдээлэл өгөх гэнэ. 

 

Энд дуулгахад сүүлийн үед тус улсад болзошгүй дайнд бэлтгэн цагдаагийн хяналт шалгалт хийхийн дээр төрөл бүрийн бэлтгэл ч хийж байгаа талаар Комсомольская правда сонин мэдээлсэн байна. Энэ сонины мэдээлснээр Украинд бэлтгэл цэргүүдийн сургуулилалт болж өнгөрчээ. Сургуулилалтын үеэр тэдэнд байлдааны дадал чадвар олгох үүднээс модон буу тарааж өгсөн гэнэ. Энэ сургуулилалт Киевээс холгүйхэн болсон бөгөөд орон нутгийн 70 орчим оршин суугч оролцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хорт хавдар орос:
Оросууд л даа
2022-01-31