Хятадын эрх баригчид барууны хэвлэлийнхнийг дарамталдаг гэв 
2022-02-01


Гадаадын сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа БНХАУ-ын эрх баригчдын эсэргүүцэл, дарамт шахалттай нүүр тулгардаг гэнэ. Энэ талаар Хятад дахь гадаадын сэтгүүлчдийн клубээс авсан эх сурвалжтайгаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Хятад дахь гадаад сэтгүүлчдийн клубийн жил бүр гаргадаг тайланд өгүүлснээр Хятадын эрх баригчид сэтгүүлчдийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэх нь их, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан гэж буруутган сэтгүүлчдийг цагдан шалгана хэмээн сүрдүүлж байсан гэнэ. 


“Одоо барууны сэтгүүлчдэд учирж буй эрсдэлийн цар хүрээ асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Бидний бичсэн нийтлэл, сурвалжлагыг хаана, шүүхэд нэхэмжлэл гаргана гэж Хятадын эрх баригчид сүрдүүлдэг” хэмээн  The Economist сэтгүүлийн Хятад дахь редакцийн эрхлэгч Девид Ренни өгүүлжээ. 


Реннигийн онцолсноор өмнө нь хэвлэл мэдээлэл болон зарим сэтгүүлчдийг хар жагсаалтад оруулдаг байсан Хятадын удирдлагууд одоо хэвлэл мэдээллийг хянах тал дээр илүү нухацтай хандах болсон гэнэ.

 

Тэд хуулийн арга ашиглахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр түрэмгийн мэдээллийн кампанит ажил явуулахын тулд өөрсдийн “троллууд”-ыг ашигладаг гэж Ренни өгүүлжээ. 


Илтгэлд онцолсноор, Хятадад ажиллаж байсан АНУ-ын хэвлэл мэдээллийн 18 сэтгүүлчийг 2020 онд Хятадаас хөөн гаргасан гэнэ. Мөн энэ клубийн олон гишүүн бусад оронд байрлаж байгаад БНХАУ-ын тухай мэдээллийг бэлтгэхээс аргагүй болсон бол Хятадад үлдсэн бусад сэтгүүлчид хэвлэл мэдээллийн үнэмлэхээ сунгахад хүндрэл учирдаг гэнэ. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-09
Иргэн:
Юун сүрхий мэдэмхий юм, чи өөрөө хаанахын хэний тролл вэ?
2022-02-04
Сайхан мэдээ, шинэ жил ирлээ, та санхүүгийн түвшингээ өөрчлөх боломжийг хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 760 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, fortis-тэй холбоо бариарай. эмнэлэг @ fortis.hospital.in@gmail.com Тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангижрах болно fortis.hospital.in @gmail.com
2022-02-04
r:
америкийн сэтгүүлчид гэж байдаггүй юм тэд бол улс орныг хагалан бутаргах.эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ажиллаж байдаг тусгай албаныхан.
2022-02-03
Иргэн:
Юун сүрхий мэдэмхий юм, чи өөрөө хаанахын хэний тролл вэ?
солонгосын мэдээ сонирхоно уу. https://www.youtube.com/watch?v=iozAi9zoOPw
2022-02-02