Япон Украинаас дипломатуудаа эргүүлэн татахаар боллоо
2022-02-14

Японы Гадаад хэргийн яам Украинаас бараг бүх дипломатаа эргүүлэн татахаар болсноо зарласныг NHK агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тус бүс нутагт байдал хурцдаж байгаа тул Япон улс цөөн хэдэн дипломатуудаас бусдыг нь эргүүлэн татахаар болсон байна. Дипломатуудын ихэнх хэсгийг нүүлгэн шилжүүлсний дараа Киев дэх Японы Элчин сайдын яам хязгаарлагдмал үйл ажиллагаа явуулах гэнэ. 

 

Түүнчлэн Украинд байгаа Японы иргэдийг энэ улсаас нэн даруй гарахыг ГХЯ уриалжээ. Мөн бусад улс орнууд элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг түр зогсоосон, хумисан талаар Японы гадаад хэргийн яам онцолсон байна. 

 

ОХУ Олимп дуусахаас өмнө Украин руу халдана гэж Цагаан ордон мэдэгдсэний дараа улс орнууд ийнхүү иргэдээ хамгаалах ажлаа эрчимжүүлж байгаа юм. Одоогоор дэлхийн 30 гаруй орон дипломатууд, иргэдээ Украинаас нэн даруй гарахыг зөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин