Украины парламентын гишүүдийг эх орноосоо явахыг хоригложээ
2022-02-14

Украины парламентын гишүүдийг эх орноосоо явахыг хориглосон гэж Радын гишүүн Вадим Рабинович Фейсбүүк хуудсандаа бичжээ. 

 

"Дээд радын гишүүдийг Украинаас нисэхийг хориглосон" хэмээн Рабинович бичсэн байна. Өмнө нь тус улсын "Ард түмний зарц" фракцийн гишүүн Александр Качура намынханд нь улс орноо орхихгүй байхыг зөвлөсөн гэж мэдээлж байв. 

 

Сүүлийн саруудад АНУ болон НАТО-ын бусад орнууд Оросыг Украин руу зэвсэгт халдлага үйлдэхээр төлөвлөж байгаад буруутгасаар байгаа юм. Сүүлд гэхэд л АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросыг хоёрдугаар сарын 16-ны өдөр "хуучин зөвлөлтийн улс руу дайрна" гэж Европын тэргүүнүүдэд мэдэгдсэн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч байна.

 

Харин ОХУ-ын эрх баригчид эдгээр мэдээллийг үгүйсгэн, Орос улс Украины дотоод сөргөлдөөнд оролцохгүй, Минскийн хэлэлцээрийг мөрдөхгүй байгаа Украинаас ялгаатай нь ямар ч хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин