Худалдаа, үйлчилгээний газрууд 24 цагаар ажиллах боломжтой боллоо
2022-02-15

 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг тогтоох тухай захирамж гаргажээ. Тус захирамжаар зориулалтын байртай түргэн хоолны газар, дэлгүүр 24 цагаар ажиллах боломжтой боллоо. Харин нийтийн орон сууцанд байрладаг бол 00.00 цаг хүртэл ажиллаж болно.

 

Мөн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, орон сууцанд байрладаг бол 00:00 цаг хүртэл ажиллаж болохыг захирамжид дурджээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин