Тайландын нийслэлийн нэрийг өөрчилжээ
2022-02-17

Тайландын Хатан хааны эрдэмтдийн зөвлөл энэ улсын нийслэлийн гадаад нэршлийг албан ёсоор сольж байгаа талаар зарлажээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бангкок хотыг Крунг-Тхеп-Маха-Накхон болгон өөрчилсөн бөгөөд гэхдээ албан бичигт хоёр нэрийг хоёуланг нь ашиглаж болно гэж заажээ. 

 

Тайландын сайд нарын танхим улс, нутаг дэвсгэр, засаг захиргааны бүс, нийслэлийн нэрийг шинэчлэх төслийг дэмжсэн байна. Харин Бангкокийн шинэ нэрийг тусгай хороо шалгах хүртэл батлахгүй гэнэ.

 

Крунг-Тхеп-Маха-Накхон гэсэн нэр нь албан ёсны гадаад нэршил болвол Бангкок гэсэн хуучин нэрийг хаалтанд бичих юм байна. Түүнчлэн тай хэлэнд бусад орнуудын нийслэл, газарзүйн нэршлийг ч өөрчилжээ.

 

Тайландын нийслэлийг тай хэлээр Крунг-Тхеп-Маха-Накхон хэмээн нэрлэсээр ирсэн бол англи хэлэнд түүхэн нэршлийг Бангкок гэж үздэг. Харин 2001 оны 11 дүгээр сард Бангкокыг албан нэршил болгон ашиглах шийдвэр гарч байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин