COVID-19: Эдгэрснээс хойш дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах ёстой
2022-02-22

Коронавирусийн халдвар одоогоор бага судлагдсан, мөн ковидын дараах эмгэг төрөл бүрийн шинж тэмдгээр илэрч болзошгүйг олон улсын эрдэмтэд анхааруулсаар байна. Оросын эмч нарын анхааруулж байгаагаар дараах шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмнэлгийн тусламж авахаар хандах ёстой  гэнэ. 

 

Нэн тэргүүнд пульсдээ анхаарал хандуулах ёстой. Хүн сууж байгаад босох үед пульс түргэсвэл, жишээлэхэд хэвтээ үед пульс 76 , суугаа үед 98 байгаад харин босож зогссон үед 112 болвол эмчид хандах ёстой аж. 

 

Мөн артерийн даралтаа хянахыг эмч нар зөвлөсөн байна. Өмнө нь даралт ихэсдэггүй байсан ч ковидын дараа даралт ихэсч, толгой эргэх, бие сульдах шинж тэмдэг илэрвэл мөн л алгуурлалгүй эмчид хандахыг анхааруулжээ.

 

Багахан зэрэг ачаалал авахад эсвэл тайван байх үед ч шалтгаангүйгээр амьсгал давчдах нь аюултай шинж тэмдэгт тооцох гэнэ. Мөн хараа эрс муудвал нүдний эмч төдийгүй эмчлэгч эмчдээ хандахыг зөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин