Франц: Европ, АНУ-ын алинд нь ч Оростой байлдах хүсэл алга

Оростой байлдах хүсэл Европт ч , АНУ-д ч байхгүй гэж Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли мэдэгджээ.
"Европын ямар ч орон, АНУ Оростой байлдах хүсэлгүй. Бидний хүсэж байгаа зүйл гэвэл энэ аймшигт түрэмгийлэлд аль болох хурдан цэг тавих явдал" гэж Парли RTL радиостанцад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ, "хэн ч бидний хамгаалахгүй байна" гэх утгатай үгс хэлсэн юм. "Би өнөөдөр Европын орнуудын 27 тэргүүнээс биднийг НАТО-д авах эсэхийг асуусан. Бүгд л айж, хариу өгөхгүй байна. Бид айхгүй, юунаас ч айхгүй, улс гүрнээ хамгаалахаас айхгүй, Оросоос айхгүй байна" хэмээн Зеленский мэдэгдэж байв.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагаа явуулах болсон шийдвэрийг хоёрдугаар сарын 24-ний өглөө гаргаснаас хойш Украинд цохилт өгсөн хэвээр байна.
Зеленский: Энэ бүхэн 1941 оныг санагдуулж байна
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Украиныг тойрсон нөхцөл байдал
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ