ФОТО: Дэлхий энх тайвныг хүсэж байна

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаар Оросын Зэвсэгт хүчин Украинд цохилт өгч эхэлсэн юм. Энэ явдлын дараагаас л дэлхийн олон оронд дайныг эсэргүүцсэн тайван жагсаал зохион байгуулагдаж байна.

Германы нийслэл Берлин хотод Украин руу довтолсныг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Оросын нийслэл Москва хотод ч дайныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Зураг дээрх жагсагчид "Украинд энх тайван, Орост эрх чөлөө" гэсэн бичиг барин алхаж байна.
Москвад болсон жагсаалд оролцогч эмэгтэй "ДАЙН ПУТИНЭЭС ӨӨР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ" гэсэн бичиг барьжээ.
Оросын цагдаагийнхан жагсаалд оролцогчийг саатуулж байгаа нь. Оролцогч гартаа "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичиг барьжээ.
Украинд цохилт өгч эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Оросын хотуудад жагсаалд оролцогчдыг олноор нь баривчилж байгаа юм. Жагсаал болсон эхний өдөр гэхэд л 1500 хүн саатуулагдсан талаарх мэдээлэл гарч байв.
Украинд 137 хүн амиа алдаж, Орост дайныг эсэргүүцсэн жагсаал болов
Оросын нийслэл Москва хот. Кремлийн ойролцоо "Дайныг эсэргүүцэж байна" гэсэн бичиг барин зогсжээ.

Японы Токио хотод хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон, Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн жагсаалын үеэр жаал хүү "Украинаас гараа тат" гэсэн бичиг барин зогсжээ.
Зеленский: Хэлэлцээрийн үр дүнд итгэлгүй байна, гэхдээ багахан боломж бий
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ