Украиныг ЕХ-д элсүүлэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
2022-03-02

Украин улс Европын холбоонд нэгдэх хүсэлт гаргаж, улмаар энэ хүсэлтийг ЕХ хүлээн авч, шийдвэрлэхээр болсон юм. 

 

Bloomberg агентлагийн мэдээлснээр, энэ сарын 10-11-ний өдрүүдэд Парис хотод болох дээд хэмжээний уулзалтаар Украиныг Европын холбоонд элсүүлэх асуудлыг тус холбооны гишүүн орнууд хэлэлцэх юм байна. 

 

Өмнө нь Европын холбооны дарга Урсулу фон дер Ляейн мэдэгдэл хийхдээ, Украин ЕХ-д элсэх хүсэлттэй холбоотой асуудлын дараагийн алхмуудыг хэлэлцэхийн тулд Украинд гал зогсоох ёстой  хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин