Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо
2022-03-07

 

АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.

 

Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ.

Shuud.mn
Сонин хачин