Украины хотод Путиний үг бүхий ухуулах хуудас тарааж байна
2022-03-10

Оросын цэргүүд эзэлсэн Украины Мелитополь хотын оршин суугчдад ухуулах хуудас тарааж байгаа талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ ухуулах хуудас дээр Орос улс "энх тайван, аюулгүй байдлыг хангаж байгаа" гээд, Украины цэргийн алба хаагчдыг "зэвсгээ хаяж, гэртээ харихыг уриалсан" гэнэ. 

 

Оршин суугчдад хандсан мэдэгдэлд "Хүндэт мелитопольчууд аа, Орос улс Украины ард түмэнтэй байлдаагүй. Эрх мэдэл ард түмний гарт болохоос Киевийн хунтад хамаарахгүй. Орос улс та бүхэнд энх тайван, аюулгүй байдлыг баталгаажуулж өгч байна. Энгийн иргэдэд ямар ч аюул учирахгүй" хэмээн бичсэн гэнэ.

 

Түүнчлэн "бодит мэдээлэл" авахын тулд Оросын хэвлэлүүдийг уншихыг санал болгосон аж. Ухуулах хуудсан дээр Орос довтолж орсныг "чөлөөлөх ажиллагаа" хэмээн нэрлээд, Оросын арми орон сууцны хорооллууд руу огт буудаагүй гэж бичжээ.

 

Харин украинчуудад хандан Путин хийсэн мэдэгдэл гэх өөр ухуулах хуудсанд "Орос улс өөрсдийгөө хамгаалж байгаа" хэмээн бичсэн байсан гэнэ. Мөн Украины цэргийн алба хаагчдад хандан "гэмт хэргийн шинжтэй тушаалыг биелүүлэхгүй байх", "зэвсгээ хаяж гэртээ харих"-ыг уриалсны дээр "гэртээ харихад нь ямар ч саад учруулахгүй" хэмээн амалсан байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүүгий:
Хүний мууд дурлахаар өөрийгөө хичээ шаар минь. Орос задрах аюул бий болвол Монголын хувь заяа бүрхэг болно гэдгийг бодох хэрэгтэй.
2022-03-13
Ботокстой путин аргаа барж байгаам байна даа хөөрхий. Олон гэмгүй залуусын амиар тоглосон алуурчин гэж түүхэнд үлдэхээр боллоо. Ботоксондоо хордоод бушуухан үхээсэй
2022-03-10
Сүүгий:
Хүний мууд дурлахаар өөрийгөө хичээ шаар минь. Орос задрах аюул бий болвол Монголын хувь заяа бүрхэг болно гэдгийг бодох хэрэгтэй.
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-10