Цинь Гань: БНХАУ Орос цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж байгааг мэдээгүй
2022-03-17

БНХАУ Оросын төлөвлөгөөг мэдэж байсан бол Украин руу халдахаас сэргийлэх байсан, энэ дайн БНХАУ-д ашиггүй гэж АНУ дахь БНХАУ-ын Элчин сайд Цинь Гань мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа Вашингтон пост сонинд өгсөн нийтлэлдээ бичсэн байна. 

 

"Хятад улс энэ дайныг мэдэж байсан, зөвшөөрсөн эсвэл чимээгүйхэн дэмжиж байсан гэх мэдээлэл нь ташаа мэдээлэл юм. Эдгээр мэдэгдлүүд нь Хятадад бурууг тохож, бохир зүйлд хутгах гэсэн зорилготой" хэмээн Элчин сайд бичсэн байна.

 

Хятад улс Орос төдийгүй Украины томоохон худалдааны түнш, түүнчлэн газрын тос, хийн дэлхийн томоохон импортлогч орон гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд Украинд халдах үед Хятадын 6000 гаруй иргэн Украинд байсныг онцолсон байна.

 

"Орос, Украины хоорондын сөргөлдөөн Хятадад ашиггүй. Хятад зайлшгүй хямралын талаар мэдэж байсан бол үүнээс сэрэмжлэхийн тулд бид бүхнийг хийх байсан" хэмээн Цинь Гань бичжээ.

 

Түүнчлэн тэрбээр бүхий л орнууд, тухайлбал Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалах ёстой гэдгийг онцолсон байна. 

 

"Украины тухайд Хятадын байр суурь хэвэндээ, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг мөрдөж, бүхий л орнууд, тэр дундаа Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндлэх ёстой" хэмээн Цинь Гань цохон тэмдэглэсэн байна.

 

Цаашлаад тэрбээр Тайвань, Украиныг холбон ярихгүй байхыг уриалжээ.

 

"Украин бол тусгаар улс, харин Тайвань бол Хятадын салшгүй хэсэг. Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэг" гэж Цинь Гань онцолсон байна.

 

Цаашлаад тэрбээр Хятад улс Украинд энх тайван тогтоохын төлөө байгаа бөгөөд өөрсдийн хүч хүрэх бүхнийг хийхэд бэлэн байгааг цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, Хятад улс Украины эсрэг өдүүлсэн дайнд Орост тусламж дэмжлэг үзүүлвэл ихээхэн сөрөг үр дагавартай нүүр тулна гэж АНУ анхааруулж байв. Түүнчлэн Орос улс Хятадаас цэрэг, эдийн засгийн тусламж хүссэн талаарх мэдээлэл гарч байлаа. Харин үүнийг Хятад болон ОХУ энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Битгий долигон
2022-03-18
Орк Монголчууд Оростойгоо хамт сүйрэх юм байна даа
2022-03-17
Оросын хятадын дарамт дор бж магтан дуулж болохгүй дуугүй харах хэрэгтэй.Яг хавханд амьдардаг шүү бид энэ 2 задарвал үнэндээ бидэнд ашигтай шүү.
2022-03-17
Европ тэр чигтээ АНУ руу цагаачлах нь тодорхой болж бна уу даа. Геополитик асар өөрчлөгдөх нь
2022-03-17
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-17
Зочин:
Битгий долигон
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-17
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-17
зочин:
shaa
2022-03-17
Орк Монголчууд Оростойгоо хамт сүйрэх юм байна даа