МУГТ Э.Цэндбаатар боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
2022-03-21

 

XX зууны боксын манлай дасгалжуулагч, МУГД В.Батбаяр багшийн нэрэмжит Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Тэмцээн өнөөдөр 12.00 цагт эхэлжээ. Тус тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар оролцох аж.

 

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би оролцоно. Тэмцээн бөхийн өргөөнд болж байгаа. Би 23-нд тулаантай. Та бүхэн ирж тамирчдаа дэмжээрэй” гэж мэдээллээ.

 

Г.Мичид 

Shuud.mn
Сонин хачин