Зеленский: Хэвлэлээр ярихын оронд чимээгүйхэн ажиллах нь зүйтэй
2022-03-22

ОХУ, Украины ээлжит хэлэлцээ даваа гарагт болж, нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд үүний дараа ажлын хэсгүүд ажлаа үргэлжлүүлсэн талаар Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Давид Арахамия мэдэгджээ. Энэ хэлэлцээ ямар үр дүнд хүрэв, хоёр талын хэлэлцээнд ахиц гарав уу? 

 

Хэлэлцээ эхэлсэн нь

 

Хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойших тав дахь өдөр талуудын анхны хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэр дээр болсон юм.

 

Москвагийн талаас ирсэн төлөөлөгчдийг Оросын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь дахь Оросын Элчин сайд Борис Грызлов, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий нар багтсан юм.

 

Харин Кеивийн талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, "Ард түмний зарц" фракцийн тэргүүн Давид Арахамия, Батлан хамгаалахын сайд Андрей Резников, Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Михаил Подоляк нар Украиныг төлөөлж байлаа.

 

Эхний шатны хэлэлцээ төдийлөн амжилттай болоогүйн дээр талууд ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа.

 

Ингээд гуравдугаар сарын нэгний өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путинтэй шууд хэлэлцээ хийхэд бэлэгн байа гэж мэдэгдсэн бол Кремль энэ саналаас шууд татгалзаагүй ч "одоо цаг нь арай эрт" гэсэн байр суурь илэрхийлж байв. 

 

Хоёр дахь шатны хэлэлцээ гуравдугаар сарын гуравны өдөр мөн л Беларусийн нутаг дэвсгэр дээр болж талууд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцсон юм. Харин гуравдугаар сарын долооны өдөр Беловежийн төгөлд болсон гурав дахь шатны хэлэлцээгээр талууд мөн л үр дүнд хүрээгүй, хүмүүнлэгийн коридор байгуулах тал дээр багахан ахиц гарсан гэж мэдээлж байлаа.

 

Энэ үеэр Турк улс санаачилгыг гартаа авч, гуравдугаар сарын 10-ны өдөр Анталья хотод Украин, Оросын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулсан юм. Гэсэн ч энэ хэлэлцээ мөн л үр дүнд хүрээгүй.

 

Шинэ хэлэлцээ буюу талуудын шаардлага 

 

Гуравдугаар сарын 21-ний өдөр Украин, Орос улс дахиад л дээд төвшний яриа хэлэлцээтэй холбоотой мэдэгдэл хийсэн юм. Путин Оросыг сүйрлээс аврах цорын ганц боломж нь шууд хэлэлцээ гэж Зеленский мэдэгдсэн бол Кремлийн талаас "тохиролцоонд хүрээгүй цагт уулзалт болохгүй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

 

 

Хоёр тал энэ удаад дахин цахим хэлбэрээр хуралдаж, 1,5 цаг гаруй хэлэлцжээ. Уулзалтын дараа мөн л дэлгэрэнгүй мэдээллийг хоёр тал өгсөнгүй. Хэд хоногийн өмнө Владимир Зеленский хэлэлцээний явцын талаар тайлбарлахдаа телевиз, радио эсвэл фейсбүүкээр ярихын оронд чимээгүйхэн ажиллах нь зөв зүйтэй хэмээн онцолж байсан юм.

 

Төлөөлөгчид хоёр талын байр суурийг тохиролцох хүртэл хэлэлцээний агуулгыг нийтэд зарлахгүй гэж тохиролцсон талаар хэлэлцэгчид удаа дараа мэдэгдэж байлаа. Гэхдээ Украины тал ямар шаардлага тавьж байгаа талаар Михаил Подоляк хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байв.

 

"Хэлэлцээний ширээнд төрөл бүрийн саналууд маш олон байгаа. Тэр дундаа улс төрийн байдлаар, мөн цэргийн байдлаар нөхцөл байдлыг зохицуулах санал ч байгаа. Тодруулбал, гал зогсоох, цэргээ гаргахтай холбоотой саналууд гэсэн үг" хэмээн Подоляк Оросын КоммерсантЪ сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байв. Түүнчлэн Подолякийн онцолсноор, цэргийн ажиллагааны улмаас учирсан дэд бүтцийн асар их хохирлыг Украины талд нөхөн төлөх механизм бий болгох боломжийн талаар хэлэлцэж байгаа, Украины тал ОХУ-аас нөхөн төлбөр авах бодолтой байгаа гэж "КоммерсантЪ" бичиж байлаа. 

 

 

Москвагийн тавьсан шаардлагуудын дунд "үндсэрхэг үзэлтнүүдийг үгүй болгох" гэсэн шаардлага багтаж байгаа. Харин одоо энэ шаардлагыг тавихгүй байгаа гэж Подоляк өгүүлж байв. Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова энэ сарын эхээр мэдэгдэл хийхдээ Москва Украины эрх баригчдыг солих бодолгүй, Оросын цэргүүд Украиныг эзлэх төлөвлөгөөгүй хэмээн онцолж байсан юм. Гуравдугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын  Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Украиныг Австри эсвэл Швед хувилбараар цэрэгжээгүй, төвийг сахьсан улс болгох талаарх асуудлыг хэлэлцэж байгааг онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сүүлийн 30 жилийн барууны тархи угаалтад 50-өөс доош насны үхэр монголчуудын угаасаа жижигхэн тархи нь бүрэн хэмжээгээр мансуурчээ. Хэзээ ухаан суух юм бол доо. Хөөрхий.
2022-03-22
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-22
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-22
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-22
зочин:
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-22
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-22
Мөнхийн хөрш маань задрах тийшээгээ явчихлаа
2022-03-22
Үнэн:
Оросууд яанадаа санаа зовж байна.
2022-03-22
Үнэн:
Тиймээ үнэн
2022-03-22
Зочин:
Хядвал хядах л байх. Энгийн иргэдийг бага хохирооно гээд зөөлөн үзээд байгаа юм бишүү. Арчаад гарвал ч гарчих байх даа. Зелниский лалар л иргэдээрээ бамбай хийгээд АНУ-ийн угаадсыг долоогоод дайныг зогсоохгүй байх шиг
2022-03-22
вой:
мөн дүгнэж хэлэв ээ?!чи бид хоёр цэрэг дайны мэргэжилтэнүү? чи цэрэгт яваагүй гоожуур биз.
2022-03-22
Мессинг:
Оросууд шившиг болоод дууслаа даа, асар хүндтэй байсан цэрэг армийн нэр хүнд нь хог дээр үсэрч, Дэлхийгээс байтугай Украйнаасаа хоцрогдсон зэвсэг техниктэй, авилгалд идэгдсэн цаасан дээрх арми байсныг дэлхий даяар харлаа. Олон улсын харилцаа нь 150 улс эсэргүүцэх хэмжээний болтлоо доошилж сүүлийн 30 жил татсан хөрөнгө оруулалтууд нь 30 хоногийн дотор гадагшлалаа. Үндэсний тэмдэг рубль нь 76% унаж иргэд нь улсаараа дэлхийгээс таслагдлаа. Одоо мэдэгдэхгүй ч цаашид Орос улсын хөгжил 20 жилээр ухарлаа,дэлхийн улсуудын итгэлийг нэг мөр алдлаа. Үр дүнд нь Оросоос олигархиуд нь дүрвэнэ, дундчууд нь цагаачлана, үлдсэн нь улсаа задлах хэмжээний сүйрэл болно.
2022-03-22
Үнэн:
Тиймээ үнэн
Зочин:
Хядвал хядах л байх. Энгийн иргэдийг бага хохирооно гээд зөөлөн үзээд байгаа юм бишүү. Арчаад гарвал ч гарчих байх даа. Зелниский лалар л иргэдээрээ бамбай хийгээд АНУ-ийн угаадсыг долоогоод дайныг зогсоохгүй байх шиг