Оросын эрх баригч нам гишүүдээ гадаад орон руу явахыг хоригложээ
2022-03-24

Оросын эрх баригч нам болох "Единая Россия" намаас сонгогдсон Төрийн Думын гишүүдийг фракцын тэргүүн Владимир Васильевээс зөвшөөрөл авалгүйгээр гадаад орныг зорихыг хоригложээ. Энэ талаар "Эрх чөлөө радио" мэдээлсэн байна. 

 

Фракцын тэргүүн Владимир Васильевийн гарын үсэг зурсан энэ баримт бичигт гадаад руу явах хориг нь албан томилолтод хамаарахгүй гэж онцолжээ. Харин энэ журмыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага тооцох талаар тусгаагүй байна. 

 

Энд дуулгахад, Америкийн захиргаа Оросын Төрийн Думын гишүүдийн ихэнхийн эсрэг шинээр хориг тавихаар бэлтгэж байгаа талаар Wall Street Journal мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хоригт 300 гаруй гишүүн багтаж болзошгүй гэнэ. Үүнээс өмнө Европын холбоо Төрийн Думын 351 гишүүний эсрэг хориг тавьж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Big North Korea
2022-03-24