Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлт гаргажээ
2022-03-31

Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүн багтах хүсэлтийг тус улсын тэргүүн гаргажээ. Энэ талаар Регнум  агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өмнөд Осетийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч Анатолий Бибиловын мэдэгдэлд "Оростой нэгдэх нь Өмнөд Осетийн стратегийн зорилго" хэмээсэн байна. Түүнчлэн 2008 онд Москва Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан нь "Өмнөд Осетийн ард түмэнд энх тайвны баталгаа, хөгжлийн боломжийг өгсөн" хэмээн онцолсон байна.

 

Өнөөдөр Осетийн ард түмэн хуваагдсан, осетчууд нэг улсын хүрээнд нэгдэх хүсэлтэй байгаа, тэр улс нь Орос гэж Бибилов онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Урвагч гэж үүнийг хэлдэг дээ.
2022-04-01
Харин яг тийм бололтойм
2022-03-31
зочин:
ямбий төмрийн сэгэндээ хийх балга бензинийхээ төлөө л эх орноосоо урваж Oрост нэгдэх хүсэлтэй мояачууд Mонголд олон шүү..кк
2022-03-31
Харин яг тийм бололтойм