Хотын дарга Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар прокурорт шаардлага хүргүүлнэ
2022-04-01

 

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.

 

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн төлөөлөл "Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаа Д.Сумъяабазар 2016-2020 оны хугацаанд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан.

 

Тухайн үед Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу Д.Сумъяабазар 17.8, түүний эхнэр Ч.Мичидмаа 5.6, дүү Д.Дагвадорж 51.7, Японы хөрөнгө оруулагч 5.6, хамаарал бүхий иргэн Үндэсний хөрөнгө оруулалтын газрын дарга н.Баярсайхан 17.7 хувийн хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүсийн хувийн банк. Уг банкаар дамжуулан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр буюу төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" компанийн 27 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг гэх зэрэг  нийт 114 тэрбум төгрөгийг хувийн банкиндаа байршуулсан. Улмаар Д.Сумъяабазар 8 тэрбум төгрөг, Д.Дагвадорж 14 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд болох н.Баярсайхан нь 12 тэрбум зэрэг нийт 30 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа зээл хэлбэрээр авсан байна. Банкинд байрших мөнгийг хувьцаа эзэмшигчид нь хувьдаа зээл хэлбэрээр авсан. Эргэн төлөөгүй. Үүнийг шалгаж өгөөч гэж 2021 оны наймдугаар сарын 07-ны өдөр АТГ өргөдөл гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд АТГ-аас Эрүүгийн цагдаагийн газар луу шилжүүлсэн. Хуулийн байгууллагууд өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
zotsin:
s.erden undselelgui bayjisan , ed horongiig n huraah yostoi. tuunii asar barilga bur turiin mongoiig ugaasan , avliga avsanaas ulbaatai. said baihdaa nas barsan humusiin ner deer olon terbom niigemiin daatgaliin mongo avts hulgailsan, niigemiin daatgaliin mongoiig capital bank d bairshuulj avliga avsan , tegeed huu mongo idsen....s.erdeniin hamag bolihaiig shuuh , mordeh , yallahaas naash mongol hugjihgui ee....
2022-04-02
зочин:
Яасан их мөнгө хулгайлаа вэээээ, бидний татварын мөнгө шүү дээ
2022-04-01
зочин:
түвдэнбалжир бол нохойн гөлөг шүү
2022-04-01