Итали Оросын дипломатуудыг хөөнө
2022-04-05

Италийн эрх баригчид Оросын олон дипломатыг нутгаасаа хөөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Италийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Италийн Засгийн газраас гаргасан дипломатуудын жагсаалтыг дөрөвдүгээр сарын тавны өдөр зарлах гэнэ. Энэ нь Франц, Германы засгийн газрын байр суурьтай уялдуулан гаргаж буй алхам юм байна. Өмнө нь, даваа гарагт Итали улс Оросын дипломатуудыг хөөхөөр болсноо зарласан юм.

 

Түүнчлэн, дөрөвдүгээр сарын дөрөвний даваа гарагт Франц, Герман зэрэг Европын хэд хэдэн орон Оросын дипломатуудыг "аюулгүй байдлын ашиг сонирхолд нь нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн" хэмээн буруутган персона-нон-грата хэмээн нэрлэсэн. Үүний хариуд ОХУ ижил арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Tатарын зулбасага Aзизовыг хөөх хэрэгтэй..
2022-04-05
Зөв
2022-04-05