Ээжүүдийн төлөөлөл: Үнийн хөөрөгдлийг зогсоохгүй бол хүүхдүүд өлсгөлөнд нэрвэгдэнэ
2022-04-06

 

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн хөөрөгдөлтөөс хүүхдүүдээ аваръя” сэдвээр мэдээлэл хийж байна.

 

Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооны гишүүдийн төлөөлөл “Монголын ирээдүй болсон хүүхдүүд минь өлсөж цангаж байхад Монголын Засгийн газар хуралдах шаардлагагүй. Үндсэн хуулинд Засгийн газрын бүх эрх мэдэл ард түмний гарт гэж заасан байдаг. Тиймээс ард түмэн Засгийн газар хуралдуулах эсэхийг мэднэ.  Бид удаа дараа шаардлага хүргүүлж байгаа. Бухимдаж байна. Монголын Засгийн газар мөн үү гэж асуумаар байна. Бид тайван замаар үзэл бодлоо илэрхийлмээр байна. Гэтэл бидэнд үзэл бодлоо тайван замаар илэрхийлэх боломжгүй болоод байна. Энэ байдлаар үнийн хөөрөгдөлт буурахгүй бол 0-5 насны хүүхдүүд өлсгөлөнгийн байдалд нэрвэгдэж, амь насаа алдана. Өвчнөөр биш, хоол хүнсний дутагдалд орж амь насаа алдана. Эх хүний зөн совин, мэдрэмж гэж байна. Анхаарч судалгаа тандалт яагаад хийхгүй байгаа юм бэ. Нэг өрхийн дундаж орлого 500.000-700.000 төгрөг байна. Төр засаг бодлогоор дэмжиж 500.000 төгрөг нэмвэл хүнд хугацааг даван гарах боломжтой судалсан.

 

...Ерөнхий сайдад 2022 оны гуравдугаар сарын 23-нд шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг аваагүй байна. Ерөнхий сайд яагаад үнийн өсөлтийн асуудалд гарц гаргалгаа гаргаж чадахгүй байгаа юм бэ, Гайхаж байна. Айлуудаар явж судалгаа хийлээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмж хүрэлцэхгүй байна. Харамсаж байна" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин