Р.Отгонжаргал: Эсэргүүцэл үзүүлсэн 20 иргэнийг түр саатуулан шалгаж байна
2022-04-08

 

Өчигдөр зохион байгуулсан залуусын жагсаалын асуудлаар ЭЦА-наас мэдээлэл өгч байна.

 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Р.Отгонжаргал “Жагсаал цуглаан нь жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдэж, зөвшөөрөл авсан жагсаал цуглаан биш. Жагсаж цугласан иргэдэд цагдаагийн байгууллагаас үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх, хохирол учруулахгүй байх талаар удаа дараа анхааруулж сануулсан. Залуусын үзэл бодлоо эрхийг нь нээлттэй орхисон. 

 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд тасралтгүй хяналт тавьж ажиллалаа. 18.00 цагт Хууль зүй дотоод хэргийн сайд гарч ирж, залуучуудтай уулзсан. Тухайн үед ус ундааны сав шидэх, талх шидэх зэрэг эсэргүүцэл үзүүлсэн. Энэ үед нэг эмэгтэйгийн толгой хагарсан. Тиймээс жагсаж байгаа залууст анхааруулж,  сануулж хэлсэн. Ингээд 19.00 цагийн орчимд жагсаал цуглааны бүтэц өөрчлөгдсөн. Өглөөнөөс хойш жагссан залуус үзэл бодлоо илэрхийлээд явсан. Ингээд нас, үзэл бодлын хувьд өөр залуус ирж нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Бид хяналт тавьж, удаа дараа анхааруулсан. Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах,  төрийн тусгай объект руу халдах, үйлдэл гаргасан. Ингээд жагсаал цуглааны асуудал намжихааргүй болсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олноор цугларсан. Энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, залуусыг тарахыг шаардсан. Мөн их тэнгэрийн аманд очиж жагсаал цуглаанаа үргэлжлүүлсэн. Улмаар Сүхбаатарын талбайд ирж төрийн тусгай хамгаалалттай объект руу халдах үйлдэл хийсэн. Төрийн тусгай албан хаагчдын тавьсан хууль ёсны эсэргүүцэж, биеийн эрх чөлөөнд нь халдсан. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдын эрх чөлөөнд халдсан, толгойг хагалсан үйлдэл гарсан. Жагсаал цуглаан намжаагүй. Хүний тоо буураагүй. Жагсагчдын дотор өсвөр насны залуус, насанд хүрээгүй иргэд, хүүхдүүд байсан. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн 03.40 цагт албадлагын арга хэмжээ авч жагсаал цуглааныг тараасан. Эсэргүүцэл үзүүлсэн 20  иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцсэн нийт 18 иргэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-08
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-08
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-08
dfd:
Шөнө хүмүүсийг саатуулахгүй бол архи уугаад тэгээд хяналтаа алдаж юм сүйтгэж эхэлдэг юм шиг байгаан..
2022-04-08
Нийгмийн хэв журмыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Тэд ажлаа л хийж байна.
2022-04-08