Б.Жавхлан: Бид хөрөнгө оруулагчдыг үргээсэн, буцаасан, цөөхөн баярлуулсан
2022-04-08

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үндсэн хэлэлцүүлгийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр тавилаа.

 

 

Сангийн сайд "Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш бид хөрөнгө оруулагчдыг ярьж, урьж ирсэн. Энэ хооронд амжилттай явсан төслүүд ч бий. Гэхдээ алдсан төслүүд нь их. Хөрөнгө оруулагчдын гомдоосон, үргээсэн, буцаасан, цөөхөн баярлуулсан байдаг. 2010 оноос хойш эдийн засаг дахь хөрөнгө оруулалт маш их савалгаатай явж ирлээ. 2011 онд хөрөнгө оруулагчдын шууд хөрөнгө оруулалтын үр дүнд ДНБ 17 хувиар өсөж, дэлхийд гайхагдаж байсан. 10 жилийн дараа 2020 онд -5 хувийн эдийн засгийн цөмрөлт амссан. Энэ хооронд 22 хувийн ДНБ-ий савлагаа байсан гэсэн үг. Ийм орчинд төсөв, мөнгөний бодлого явж ирлээ.

 

Бидний гол алдаа бол хөрөнгө оруулалт өндөр, эдийн засгийн өсөлттэй үед төсөв, мөнгөний бодлого мөчлөг сөрж чадаагүй. Дагаад мөнгө, төсвийн бодлогоо тэлсэн, хуримтлал бий болгож чадаагүй. Эдийн засгийн уналтыг сөрөх нөөцөө бүрдүүлж чадаагүй. Ингэснээр савлагаа бий болж, дараагийн хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй эдийн засгийн орчин гэсэн ойлголтыг бий болгосон" гэдгийг онцоллоо.

 

Монгол Улсад 1990 оноос хойш нийт 35.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 70 хувь нь уул уурхайн салбар, 17 хувь нь худалдаа үйлчилгээ, 3 хувь нь банк санхүү, 6 хувь нь бусад салбарт орж иржээ.  

 

Мөн тэрбээр цар тахлын үед эдийн засгаа аварч үлдэж чадсанаа хэлж байна. "Сүүлийн жилд эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аварч үлдэх бодлого барьж, үр дүн гарсан. 2021 онд эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй гарсан.  Бид эдийн засагтаа ч вакцин хийж, эрүүл мэндээ ч вакцинжуулсан. Бизнесийн салбарт төсвийн бодлогоор дамжуулан 4.7 их наяд төгрөгийн эм, вакцин хийлээ. Хүүхдийн мөнгө, татвар, хөнгөлөлт, тог цахилгааны мөнгөнд нийт төсвийнхөө 20 хувьтай тэнцэх хөрөнгө буюу маш үнэтэйгээр эдийн засгаа бэртэл багатай авч үлдэж чадсан" гэв.

Shuud.mn
Сонин хачин
САНИЙН САЙДАА:
ДОТООД НӨӨЦ БОЛОМЖ ЧИНЬ АСАР ИХ БАЙНА ШД. 32 ЖИЛ ГУЙЛАГЧИЛЖ АМЬДАРЛАА. ЗАЛХАЖ БАЙНАА... САНГИЙН САЙДАА . ЦААШДАА ИНГЭЖ АМЬДАРМААРГҮЙ БАЙНА. ҮХСЭН Ч ХЭНЭЭС Ч ЮҮҮЧ ГУЙМААРГҮЙ БАЙНА. ЯЛАНГУЯА ХЯТАДААС.
2022-04-08
Иргэн:
Тийм бол зайлаач. Монголыг хөгжүүлж чадах ухаантай залууст зайгаа тавьж өгцгөө МАН болон АН-ы хөгшчүүд ээ.
2022-04-08
Naad hural gegedg zuilee bolchih. Ard tumniig doromjlood baigaatai adilkhan bn. Nevtruuleed baigaa humuus tatgalzaach
2022-04-08
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-08
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-08
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-08
Zailchih
2022-04-08