АНУ, Тайванийг албан ёсоор харилцахгүй байхыг БНХАУ анхааруулав
2022-04-08

АНУ, Тайванийн хооронд аливаа албан харилцаа байх боломжгүй гэж Бээжин анхааруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижянь мэдэгдсэн байна. 

 

Жэнминь жибао сонины мэдээлснээр, АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пэлоси Тайвань руу айлчилж магадгүй гэх мэдээлэлтэй холбоотойгоор Хятад ийнхүү байр сууриа илэрхийлжээ. Нэнси Пэлоси Тайваньд айлчилвал энэ нь "нэг Хятад" зарчмыг ноцтойгоор зөрчиж, БНХАУ-ын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулна гэж БНХАУ мэдэгдсэн байна. 

 

Энд дуулгахад, Нэнси Пэлоси Японд хийх айлчлалаа дуусгасны дараа ойрын өдрүүдэд Тайваньд айлчлах эрмэлзэлтэй талаар дөрөвдүгээр сарын долооны өдөр Блүмберг агентлаг мэдээлж байв. Ийм айлчлал болвол энэ нь сүүлийн 25 жилд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн арал дээр айлчилсан анхны тохиолдол болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин