Хот хоорондын хоёр автобус цасанд суужээ
2022-04-11

 

Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн “Шар булгийн даваа” гэдэг газар  хот хоорондын зорчигч тээврийн 2 автобус цасанд суусан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 01:20 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан 02:00 цагт очиход Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд зорчиж явсан нийт 89 зорчигчтой “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын 2 автобус цасанд суусан байсан тул ….АРА улсын дугаартай автобусыг татан гаргасан бөгөөд ….АРХ улсын дугаартай автобусыг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.

 

Shuud.mn
Сонин хачин