Дайны улмаас Украинд 191 хүүхэд амиа алджээ
2022-04-13

ОХУ-ын арми Украин руу халдаж, байлдааны ажиллагаа эхлүүлснээс хойш Украины олон хот сүйрэн сүйрж, энгийн иргэд амиа алдсаар байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлсээр байгаа юм. 

 

Оросын арми  Украин руу халдсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Украинд 191 хүүхэд амиа алдсан байна. Түүнчлэн 350 хүүхэд гэмтэж бэртжээ. Энэ талаар Украины парламентын хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Людмила Денисова мэдэгдээд, энэ тоо нь гагцхүү баримтаар батлагдсан тоо, бодит байдал дээр үүнээс хавьгүй олон хүүхэд амиа алдсан байж болзошгүй хэмээн онцолсон байна. 

 

Мягмар гарагт НҮБ мэдээлэл хийхдээ Орос Украин руу халдсанаас хойш Украины хүүхдүүдийн гуравны хоёр нь дзүрвэгч болж, 142 хүүхэд амиа алдсан нь батлагдсан хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зеленскийн буруу:
Төвийг сахиад явсан бол тайван сайхан амьдарч байхгүй юу. Далдагнасан дайн үзээд ч ухаан суудаггүй гажигтай нөхөр юм биш үү энэ чинь
2022-04-13