АНУ Украинд зориулан ленд-лиз хөтөлбөр хэрэгжүүлэх хууль баталлаа
2022-04-29

Дэлхийн II дайнаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй ленд-лиз хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг Жо Байдены захиргаанд олгох хуулийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим баталсан талаар Ройтерс мэдээлжээ. 

 

Богино хугацаанд Украинд их хэмжээний зэвсэг олгох боломжийг бүрдүүлсэн энэ хуулийг дөрөвдүгээр сарын наймны өдөр сенат санал нэгтэйгээр дэмжсэн бол дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Америкийн парламентын доод танхимаас 417 гишүүн хуулийг дэмжжээ.

 

Ленд-лиз хөтөлбөрийн хүрээнд Украин болон Зүүн Европын орнууд М2A3 Bradley байлдааны явган цэргийн машин, өөрөө явагч артиллерийн төхөөрөмж M109A6 Paladin, Patriot зенит пуужингийн комплекс, HIMARS шуурган галын тийрэлтэт систем, гурав дахь үеийн Абрамс танк, F-16 сөнөөгч онгоц авах боломжтой болох аж. Ленд-лиз хөтөлбөр дайн бүрэн дуусах, тэр дундаа цахим халдлага болон энгийн иргэд рүү чиглэсэн аливаа халдлага зогсох хүртэл үргэлжлэх юм байна. 

 

Энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ Украинд 20,4 тэрбум долларын цэргийн тусламжийг есдүгээр сар хүртэлх хугацаанд олгох гэнэ. Үүн дээр хүмүүнлэгийн тусламж болон хүнсний нийлүүлэлтэд зориулагдсан гурван тэрбум доллар, Украины эдийн засагт дэмжлэг үзүүлэх 8,5 тэрбум доллар нэмэгдэх юм байна.

 

Ленд-лиз гэж юу вэ?

Ленд-лиз нь тусламж зээлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг АНУ-ын Засгийн газар 1941 оны гуравдугаар сарын 11-нд баталж, Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн II дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлж байжээ. Нийт 50,1 тэрбум ам.долларын тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм.

 

Үүнээс 31,4 тэрбум ам.доллар Их Британид, 11,3 тэрбум ам.доллар ЗХУ-д, 3,2 тэрбум ам.доллар Францад, 1,6 тэрбум ам.доллар БНХАУ-д оногджээ. Энэ хөрөнгийн ердөө 10 хувийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгажээ.


Ленд-лизийн хөтөлбөрийн дагуу олгогдсон зэр зэвсгийн төлбөрийг эргүүлэн авахдаа Вашингтон 90 хувиар хямдруулан тооцож байжээ. Учир нь дайны үед холбоотнууд олон хүнээ алдсан, эдийн засаг нь сүйрсэн зэрэг нь зээлийн төлөлтийг бууруулах хангалттай үндэслэл гэж Вашингтоны улс төрчид үзэж байв.

 

Дайн дуусахад 1945 оны есдүгээр сард ихээхэн хэмжээний ленд-лизийн эд бараа, тоног төхөөрөмж Английн боомтуудад дамжих баазад хадгалагдаж байсныг англичууд дайны дараах сэргээн босголтдоо хэрэглэхийг хүсч Америкаас жинхэнэ үнээс нь 90%-аар хямдруулж авч байжээ. 2006 оны 12 сарын 31-нд Их Британи ленд-лизийн сүүлчийн төлбөр 83,3 сая ам.долларыг төлсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ТЭГЖ Л ТААРНА...:
ЗЭР ЗЭВСГЭЭ ЗЭЭЛЭЭР ӨГНӨ . АХ ДҮҮСТЭЙ НЬ АЛАЛЦУУЛНА... ЭДИЙН ЗАСАГТ НЬ ДОЛЛОР ШАХНА. ААВ ХҮҮ БАЙДАН УЛАМ ИХ БАЯЖИНА. ИЙМ Л ДҮР ЗУРАГ ГАРНА. У КРАЙН ӨРИЙН ТУЛАМ БОЛНО
2022-05-01
Зовлон:
Америкийг шүтэгчид вирусийн дайн , эдийн засгийн дайн хаанаас яаж гарав гээд асуу өөрсдөө гаргасан учир хэлж чадахгүй .
2022-04-30
Дэлхийн цагдаа гэж АНУ г хэлэх байх .Агуу улс юм аа.
2022-04-29
орос хужаа хоёрыг хамтдана сургасан улс түүхэнд бид л байна
2022-04-29
Украйнд өдөөн хатгасаар, өөрийн халаасны мансуурагчаа ашиглан дайн дэгдээсэн орон бол АНУ. Цаанаа бол газар нутаг,геополитикийн маш их ашиг сонирхолтой бсан нь Украйн илэрсэн химийн зэвсгийн лабораториуд гэрчилнэ. Бүр короно вирус хүртэл бсан гээ биздээ.
2022-04-29
Бүх лэнд- лизээ буцаагаад хүүтэй нь авдаг орон шүү дээ. Хоёрдугаар дайны үед зэвсгээ тэр хэрээр борлуулж асар их ашиг олсон. Тэр нь фашизмын эсрэг бсан бол, одоо эсрэгээрээ фашистуудыг санхүүжүүлж зэвсэглэж бна даа. Угаасаа дэлхийд даяар дайн дэгдээж зэвсгээ борлуулдаг орон л доо.
2022-04-29
Дэлхийн 2 дайнд Америк лэнд лиз гэж Орост тусалж байсан бол энэ удаа Украинд туслаж байна. Аль аль тохиолдолд фашистуудын эсрэг.
2022-04-29
Зовлон:
Америкийг шүтэгчид вирусийн дайн , эдийн засгийн дайн хаанаас яаж гарав гээд асуу өөрсдөө гаргасан учир хэлж чадахгүй .