Дуулах нь ковидын дараах эмгэгийг эмчлэхэд тустай
2022-05-11

Дуулах нь ковидын дараах эмгэгийг эмчлэхэд ихээхэн тустай гэж Лондонгийн Эрүүл мэндийн коллежийн эрдэмтэд дүгнэжээ. Энэ талаар iNews мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн эрдэмтэд Английн үндэсний дуурийн театрын дуучидтай хамтран коронавирусийн халдвар эдгэрсний дараах үр дагаврыг дуу дуулан эмчлэх аргыг боловсруулжээ. Эрдэмтдийн өгүүлснээр, амьсгалын дасгал хийж, дуу дуулах нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст тустай, уушгины үйл ажиллагааг сэргээж, амьсгал давчдахыг зогсоодог гэнэ. 

 

Энэ аргыг хэрэглэж байгаа хүн заавал хоолой сайтай, хөгжмийн сонсголтой байх албагүй гэж эрдэмтэд онцолсон байна. Гагцхүү дасгалыг тогтмол хийхэд л болох гэнэ.

 

Эрдэмтэд туршилтын явцад 150 хүнийг курс дасгалд хамруулахад ихэнх нь бие болон сэтгэл санаа эрс дээрдсэн гэж сургалтын үр дүнг үнэлсэн байна. Одоо Лондон хотод энэ сургалтад 1000 гаруй хүн бүртгүүлсэн байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин