Ганцхан хоногт зам тээврийн ослоор 24 хүн гэмтжээ
2022-06-06

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 04-05-ны өдөр нийт 587 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 390 дуудлага нь зам тээврийн ослын мэдээлэл бүртгэгджээ.

 

 

Зам тээврийн ослын улмаас 24 хүн гэмтэж бэртсэний 16 нийслэлд, 8 орон нутагт бүртгэгдсэн байна. Мотоцикл холбогдсон ослын улмаас 1 хүний амь хохирсон байна. Мөн хугацаанд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 6-15 насны 3 хүүхэд гэмтсэн байна. 

 

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байна.

 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 423 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 336 орон нутагт 87 зөрчлийг илрүүлжээ.

 

Энэ амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 5 тохиолдол бүртгэгдэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон  тохиолдлоос 4 жолооч, 1 явган зорчигч хэлбэрээр бүртгэгдсэн байна.

 

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

 

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

 

Зуны урин дулааны улирал ирж байгаатай холбоотойгоор мотоциклтой хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа тул хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ

Shuud.mn
Сонин хачин