Британи Украинд хөлөг онгоц эсэргүүцэх пуужин өгнө
2022-06-08

Их Британийн Засгийн газар Украины боомтуудыг чөлөөлөхөд зориулж Brimstone өндөр технологийн, хөлөг онгоц эсэргүүцэх пуужин нийлүүлэхээр амлажээ. Энэ талаар Daily Telegraph сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлөг онгоц эсэргүүцэх пуужин нийлүүлснээр Украины боомтуудыг чөлөөлж, улмаар тэнд гацсан үр тариаг экспортлох боломжтой болно гэж Их Британийн эрх баригчид найдаж байгаа гэнэ. Өмнө нь Турк дэх Украины элчин сайд Василий Боднар мэдэгдэл хийхдээ "тэнгисээс ирэх аюул заналаас хамгаалах зэвсэглэл" нийлүүлсэн тохиолдолд л Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг тэнгисээр тээвэрлэх боломжтой болно гэж онцолж байв. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ дайн эхлүүлснээсээ хойш Украины гол экспортын боомтуудыг хааснаар Украин үр тариагаа нийлүүлэх боломжгүй болсон. Боомтууд дээр экспортонд зориулагдсан үр тариа хуримтлагдаж, дэлхийн нийт нийлүүлэлтийн 10 хувийг хангадаг Украин үр тариагаа экспортлох боломжгүй болсноор дэлхий дахинд хүнсний хямрал нүүрлэнэ гэж олон улсын байгууллагууд анхааруулсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гоё. Хуйстаны хэдэн завийг живүүлээд өг
2022-06-08
Аралтай нь газрын хөрснаөөс арч британийг
2022-06-08