Г.Баасан: Хятадын эрх ашгийг хамгаалж, монгол хүнийг яллалаа
2022-07-26

Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярт гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, 10 жилийн хорих ял оноогоод буй. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Г.Баасан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Тэд Хятадын эрх ашгийг хамгаалж Ч.Мөнхбаярт хилсээр 10 жилийн ял оноосныг эсэргүүцэж, нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Мөн Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна.

 

Өмгөөлөгч нар тагнуулын байгууллага үндэсний үзэлтэй иргэнийг хашраах гэж зохиомол хэрэг бий болгож, түүндээ нийцүүлэн гадаад улсын нэр барьж, хуурамч баримт бүрдүүлж, гэмт хэргээ нуухын тулд нууцын зэрэглэлд оруулж, БНХАУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд монгол хүнийг хилс хэргээр ялласаныг бүрэн нотолсон хэмээн үзэж байна. Уг хэргийн нотлох баримт хуурамч болохыг өмгөөлөгч нар 50 гаруй баримтаар гаргаж тавьсан бөгөөд прокурор нэгийг ч үгүйсгэж чадаагүй гэж өмгөөлөгч Батдорж мэдээллээ.

 

Өмгөөлөгч Г.Баасан: Монгол Улсын хуулийн тогтолцоо ямар том гажуудалд орсныг Ч.Мөнхбаярт холбогдуулсан хэргээс харж байна. Шүүх нэг асуудлаар хоёр удаа хуралдахдаа хоёр өөр шийдвэр гаргасан. З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Болдбаатар гэсэн гурван шүүгч шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй. Бидний гаргасан 50 гаруй фактыг яллагдагч тал няцааж чадаагүй. Шүүгч нар сонсож байгаад гэмт буруутай гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар гэм буруутай, ямар хор уршигтай байсан нь тодорхойгүй.

 

Тагнуулыг байгууллагын хуулинд сөрөг тагнуулын үйл ажиллагаа гэдгийг “Монгол Улсын эсрэг гадаадын тагнуулын байгууллага, албадтай хамтран ажилласан үйл ажиллагаа”-г хэлнэ гэж заасан. Хятад улсын эсрэг гэсэн өгүүлбэр огт байхгүй. Гэтэл энэ хүн Хятад улсын эсрэг тагнуул хийсэн гэж Монгол хүнийг эх оронд нь Хятадын эрх ашгийг хамгаалж, яллалаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Тагнуул, прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавараар, нотлох баримтгүй, хуульгүйгээр Монголын иргэнийг 10 жилийн ял өгсөн. Энэ бол хуулийн байгууллагын бүлэглэсэн гэмт хэрэг. Тиймээс энэ хэргийг ил болгохыг шаардаж буйгаа илэрхийллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Бузар:
Х. Баттулгын шээс авгай, худлаа хүн амьтан гүтшэж рекетелдэд заваан шээс.
2022-08-04
тэнэг үнээ:
за битгий гуцаад бай... Xятадын туршуул тэгээд рублиэр хөлсөө авдаг юм уу..?
2022-07-27
Мөнхжаргал:
Бага солиор
2022-07-26
Мөнхжаргал:
Өөрөө зайлаад өгөөч
2022-07-26
Хятадууд бяртай бна.
2022-07-26
zochin:
ene murui amtai emgeniig zauluulaachee
2022-07-26
Мөнхжаргал:
Өөрөө зайлаад өгөөч
Иргэн:
ОХУ нь Монголын их өрийг хүчингүй болгосон. Одоо монголчууд хятадуудыг байнга муулж, бас өрөө хүчингүй болгох гээд байна. Яасан тэжээлгэж дуусдаггүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй паразит монголчууд вэ!
2022-07-26
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-07-26
Харьцуулагч:
Хятад эрх ашиг тодорхой байгаа нь болж байна, энэ хүнд ямарч эрх ашиг үгүй хамгийн аюултой.
2022-07-26
хятад гэд байвал дийлнэ гэж бодоод бн уу
2022-07-26
Мөнхжаргал:
Бага солиор