КОВИД-19: Улсын хэмжээнд 209 халдварын тохиолдол бүртгэгдлээ
2022-08-01

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 209 шинэ тохиолдол батлагдлаа.

 

 

Үүний 135 нь Улаанбаатарт, 74 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 947 231 боллоо.

 

Батлагдсан тохиолдлын 518 942 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 20 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 2217 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

 

Дорноговь аймагт- 2

Дорнод аймагт- 1

Өвөрхангай аймагт- 8

Өмнөговь аймагт- 63 хүнээс халдвар илэрлээ.

Shuud.mn
Сонин хачин