Пелоси өнөө орой Тайваньд айлчилж магадгүй
2022-08-02

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси энэ өдрүүдэд Азийн орнуудаар айлчилж байна. Түүнийг энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Тайваньд айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарч, Хятад үүнийг эрс эсэргүүцэн удаа дараа сүрдүүлсэн мэдэгдэл хийж байлаа. Нэнси Пелосигийн айлчлалын хөтөлбөрт Тайвань албан ёсоор тусгагдаагүй ч түүнийг энэ арал дээр айлчилж болзошгүй гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм. 

 

Энэ удаад, Пелоси хэдэн төлөөлөгч дагалдуулан, хэзээ Тайваньд айлчлах талаарх мэдээлэл гарчээ. Тодруулбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси зургаан хүнтэй хамт Тайваньд айлчилна гэж China Times мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Пелосиг АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон танхимын төлөөлөгчид дагалдан явах гэнэ. Малайзаас ниссэний дараа онгоц арлын эргээс дорнод зүгт чиглэх агаарын орон зайд нэвтэрч, Тайванийн Агаараас эсэргүүцэн хамгаалахын таних бүсэд хойд талаас орно гэж эх сурвалж мэдээлсэн байна. Улмаар орон нутгийн цагаар наймдугаар сарын 21:00-22.00 цагийн хооронд Пелоси тусгай онгоцоор арал дээр газардаж магадгүй аж. 

 

Нэнси Пелосигийн энэ айлчлал богино хугацаатай байна гэж эх сурвалж онцолжээ. Тэрбээр наймдугаар сарын гуравны өглөө Тайванийн удирдлагатай уулзаад, үдээс өмнө арлыг орхих аж.

 

БНХАУ: Пелоси Тайваньд айлчилвал Хятадын арми гар хумхин суухгүй

БНХАУ: Галаар наадсан хүн түлэгддэг, арми зүгээр хараад суухгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Америкийн дараагийн хутган үймүүлэх хорон санаа.
2022-08-04