Тайвань дахь Нэнси Пелосигийн айлчлал ба Хятадын хариу

img

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалынхаа үеэр Тайваньд зочилно гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч, энэ нь БНХАУ-ын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Пелосиг Тайваньд айлчилдаг л юм бол "арми гар хумхин суухгүй" хэмээн сүрдүүлж, цэргийн сургуулилалт эхлүүлэн, Тайванийг чиглүүлэн баллистик пуужингуудаа зоож байсан БНХАУ Пелосиг арал дээр хөл тавихад харьцангуй "тайван, тэвчээртэй зан" гаргав. 

 

БНХАУ Пелосигийн айлчлалтай холбоотойгоор шийдэмгий эсэргүүцэл илэрхийлэв  

 

Нэнси Пелоси Азийн орнуудаар хийх айлчлалын хөтөлбөрт Тайванийг тусгаагүй байсан ч түүнийг Тайваньд очно гэсэн мэдээлэл наймдугаар сарын хоёрны өглөөнөөс эхлэн гарч байв. Энэ мэдээлэл батлагдаж, наймдугаар сарын хоёрны үдэш 22:44 цагт Нэнси Пелосигийн онгоц Тайванийн нийслэл Тайбэйгийн нисэх буудал дээр газардсан юм. 

 

Ийнхүү Пелоси Тайвань руу нисэж ирсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яам шийдэмгий эсэргүүцэл илэрхийлжээ. "Үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Хятадын засгийн газар болон ард түмний эрс шийдэмгий байдал, хатуу эр зоригийг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" хэмээн Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг Синхуа дамжуулжээ. 

 

Ийнхүү эсэргүүцэл илэрхийлэхийн зэрэгцээ, Пелосиг Тайбэй рүү нисэж ирсэний дараахан Тайванийн зүгт Хятадын байлдааны онгоцууд нисэж байгаа талаар Хятадын хэвлэлүүд мэдээлж байлаа. Синхуа агентлагийн мэдээлснээр, наймдугаар сарын хоёрны мягмар гарагаас эхлэн Тайванийн ойролцоо Хятадын арми цэргийн сургуулилалт хийж эхэлжээ.

 

Үүний зэрэгцээ, наймдугаар сарын хоёрны өдөр, Тайваньтай хил залгаа Фужянь мужид нислэгүүд цуцлагдаж, цэрэг армийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн байна. Мөн Тайвань ч байдал бишдэхэд бэлэн байх үүднээс иргэдээ оролцуулан өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийж, тэнгисийн болон агаарын десантын хамгаалалтыг боловсруулж, пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчээ байлдааны бэлэн байдалд оруулсан юм.

 

Хятад "бухимдсан"-ы шалтгаан 

 

Нэнси Пелосигийн айлчлалд БНХАУ ийнхүү сүр дуулиантай хандсан нь учиртай. Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын ийм өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Мөн Пелосигийн албан тушаал нь маш өндөр, төрийн гурав дахь том албан тушаал.

Ийм өндөр албан тушаалтан Тайваньд айлчилвал Хятад сул дорой, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хадгалж чадахгүй байгааг илтгэх бөгөөд нэгэнт л Пелоси Тайваньд хөл тавьбал дараагийн удаад Америкийн Ерөнхийлөгч ирж, Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчихнө. Ингэснээр АНУ, Тайванийн харилаа гүнзгийрч, "салан тусгаарласан улс"-ыг эргүүлэн нэгтгэж Бээжингийн мөрөөдөл сарнина гэсэн үг. 

 

Үүний зэрэгцээ, Тайванийг алдах нь Хятадын удирдлагыг сулруулна, ирэх намар, гурав дахь удаагаа улиран сонгогдохоор зэхэж буй Ши Жинпиний хувьд хүнд цохилт болно, тиймээс л Хятад эрс шийдэмгий байгаа хэрэг хэмээн зарим судлаачид үзэж байна. 

 

Харин АНУ-ын хувьд Пелосигийн айлчлалыг цуцлах, өөрчлөх нь "Вашингтон аливаа сүрдүүлгээс эмээдэг" гэж харагдуулахаар байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа албан ёсоор Тайвань дахь айлчлалыг дэмжээгүй. Гэхдээ Пелоси Тайваньд айлчлах эрхтэй, харин Цагаан ордон АНУ-ын Конгрессын хараат бус байдлыг хүндэтгэнэ гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэж байв.

 

Түүнчлэн, Пелоси Тайваньд айлчилсан ч энэ нь Тайваньтай холбоотой АНУ-ын бодлогыг өөрчлөхгүй, Пелоси айлчлалын тухайд бие даан шийдвэр гаргах эрхтэй төрийн эрх мэдлийн хуваарилалтыг БНХАУ сайтар ойлгох ёстой гэж Кирби онцолж байлаа.

 

БНХАУ: Галаар наадсан хүн түлэгддэг, арми зүгээр хараад суухгүй

Пелосид зориулж Тайванийн буудалд 48 өрөө бэлджээ

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ардчилал гэж хуцахаа болих хэрэгтэй. Ходоод нь хоосон толгой таг идээ бээрээр дүүрчихсэн амандаа дандаа хараалын үгтэй улсыг ардчилалтай улс гэдэг болжээ. Америкийн хар арьстны дүүрэгт очоод үз л дээ. Үхсэн хүүр чинь олдохгүй. Хуульгүй хулгайчдын нийгмээ арай ардчилсан нийгэм гэж ойлгоод малаа хүнд гайхуулж цэцэрхэхээ больчихвол сайнсан.
2022-08-04
Хужаа нар үнэндээ дайны туршлага байхгүй армитай улс.Зэвсэг тeхник,хүн хүчний тооноос цаашгүй.Тийм болохоор сая яаж ч чадахгүй байгааг дэлхий нийт харлаа шүү дээ.
2022-08-03
zochin:
хятад сөргөлвөл Оросоос долоон доор болохоо мэдээд дуугай болсон Мэдэээж бүх талаас нь бодоод дайн хийвэл улс эх орон сүйрэх болохоор дуугай болоо биз
2022-08-03
Хятадууд гөлөг боллоов Тайван ч аймаар юм аа.
2022-08-03
Зочин:
Хятад Тайваныг хурдан эзэлж авах нь зөв өө. Зугатаасан хятадын гомингууд шүү дээ. Монголыг ихээхэн түйвээсэн золигнууд юм шүү дээ. Харин Тайван арлын газар нутгийн хагас нь хятадынх биш.
2022-08-03
иргэг:
дэлхийн 2 гай болсон Хятад Орос 2 г Америк л одоохондоо хазаарлаж байна.
2022-08-03
АНУ том юм аа.Хятадууд ивануудыг бодвол тэнэг биш юм даа.
2022-08-03
Хятадууд хоосон амнаа цаашгүй юм байна
2022-08-03
зочин:
Mиний л мэдэхийн Xятад улс Tайваныг дунджаар 100 гаруй удаа худлаа сүрдүүллээ.. Aрлын ойролцоо хөлөг онгоцуудаа илгээж, сөнөөгч онгоцууд нь сүлжилдэх боловч эцэстээ тэгээд л нам жим болчдог. ямартаа л Xятадад - гурван хоногийн сүрдүүлэг - гэдэг хэлц үг бий болохов дээ. иргэд нь хоорондоо хэрэлдэж муудалцахаараа - битгий худлаа 3 өдрийн сүрдүүлэг хийгээд - гэж хашгиралдан хэрэлддэг.
2022-08-03
Хятад зайлаа
2022-08-03
Зочин:
Америкчууд яг Орос, Хятадаас айж харагдаач. Дэлхий дээр ардчиллыг хамгаалагч ганц хүчин АНУ мандтугай. Колонийн сэтгэлгээнээсээ гарч чадаагүй манай мояачууд Орос ах гээд л шээсээ дуслуулаад, шүлсээ үсчүүлсээр суунуу. Нохой зассан хүнд янаг гэж яасан үнэн үг вэ.
2022-08-03