Крымийг Херсонтой холбосон төмөр зам эвдэрчээ
2022-08-03

Крымээс эзлэн түрэмгийлэгдсэн Херсон хүртэлх төмөр зам эвдэрсэн байж болзошгүй гэнэ. Энэ талаар Британийн Батлан хамгаалах яамны тагнуулын албаны өдөр тутмын мэдээлэлд өгүүлжээ. 

 

Тагнуулын мэдээлэлд өгүүлснээр, зэр зэвсэг тээвэрлэж явсан Оросын хөдлөх бүрэлдэхүүнийг украинчууд дэлбэлсний улмаас төмөр зам эвдэрсэн байж болзошгүй гэнэ.

 

Энэ төмөр замыг засварлахад хэдэн өдөр шаардлагатай бөгөөд одоогоор Оросын байршлууд Крымээс ирэх хангамжаас бүрэн тусгаарлагдсан байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Ukrain ene 2 uls dandaa khudlaa medeelel taraadag ukrain bainga yalj bgaa ene 2 ulsiin medeegeer ????????
2022-08-03