“Цэргийн ралли-2022” тэмцээнд Монголын баг тамирчид дөрөвдүгээр гараанд уралдана
2022-08-11

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын хүрээнд “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.

 

Энэхүү тэмцээн наймдугаар сарын 12-16-нд Увс аймгийн Улаангом, 16-22-нд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байна.

 

Уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Монгол, ОХУ, Беларусь, Узбекстан улсын тамирчид гарааныхаа дарааллыг сонгох сугалаагаа сугалсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид дөрөвдүгээр гараанд уралдахаар боллоо.

 

Мөн Монголын баг тамирчид уралдаанд оролцох техникүүдээ хүлээн авснаар техникийн үйлчилгээ хийж, тэмцээний өмнөх бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангасаар байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штаб-аас мэдээллээ.
 

Shuud.mn
Сонин хачин
Энэ дайныг дэмжигчдэд хориг тавиасай
2022-08-11