Кыргызстанд өнөөдөр гашуудлын өдөр зарлалаа
2022-08-23

Кыргызстанд наймдугаар сарын 23-ны мягмар гарагийг гашуудлын өдөр болгож зарласан талаар Регнум агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ өдөр Бишкек дэх Ала-Тоо төв талбайд байх далбааг бөхийлгөж, олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна. Ийнхүү гашуудлын өдөр зарлаж, Ульяновск мужид болсон аймшигт ослын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж байна хэмээн Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Олон хүний амь насыг авч одсон осол наймдугаар сарын 21-ний ням гарагт ОХУ-ын Ульяновск мужид болсон юм. Тухайн үед зорчигчид тээвэрлэж явсан микроавтобус  засвар хийгдэж байсан замын хэсгээр нэвтрэхээ хүлээн зогсож байжээ. Харин энэ үеэр араас нь ачааны машин ирж мөргөсөн байна. Микроавтобусны өмнө ч ачааны машин зогсож байсан тул микроавтобус хоёр том машины хооронд хавчуулагджээ.

 

Энэ ослын улмаас 16 хүн амиа алдсаны 14 нь Кыргызстаны иргэд байсан аж. Кыргызстаны иргэдийн цогцосыг өнөөдөр тусгай онгоцоор эх оронд нь хүргэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
том тэрэгний жолооч иванууд ч бас л харгис явна ш дээ, холхон л явсан нь зөв шүү
2022-08-23
Эгнээ байраа эзлэх. Урд том тэрэгнээс жоохон хол зай бариад зогссон бол бага боловч шаанс гарах л бсан байхдаа. Хайран сайхан кыргиз хүмүүс. Ум ма ни бад мэ хум
2022-08-23
Tom mashinaas hol baitsgaa
2022-08-23