Атомын цахилгаан станцын ойролцоох ой шатаж байна
2022-08-26


Украины Запорожийн атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрт ойн түймэр гарсан талаар тус мужийн цэрэг, иргэний захиргааны (shuud.mn: Орос хяналтаа тогтоосон бүс нутагт байгуулсан, Оросыг баримтлагч захиргаа) гишүүн Владимир Рогов Телеграм хуудсандаа бичжээ. 

 

"Запорожийн атомын цахилгаан станцын бүсэд ой шатаж байна. Өнөөдөр Энергодар, Мелитополь, Херсонд хэдэн цагийн туршид цахилгаан дамжуулалт тасалдлаа. Энэ нь Украины талаас хийсэн өдөөн хатгалгын үр дүн" хэмээн Владимир Рогов бичсэн байна.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 25-ны өдөр Запорожийн атомын цахилгаан станцын хоёр блокийг салгажээ. Украины цэргүүд цохилт өгсний дараа ийнхүү блокийг салгасан гэж Оросын тал мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ус салхиар бусад улс руу тархана даа яанаа орос руу яваасай. суваг ухаад урсгасан нь дээр
2022-08-26