Долоон аж ахуйн нэгжийг бүртгэлийн баазаас хасчээ
2012-01-24

Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс Орон нутгийн төсвийн орлогод 6049081,9 мянган төгрөг төвлөрүүлэхээс 7334943,6 мянган төгрөг төвлөрүүлэн 121,3 хувиар, Улсын төвлөрсөн төсөвт 558342,3 мянган төгрөг төвлөрүүлэхээс 589622,6 мянган төгрөг төвлөрүүлж, 105,6 хувиар, хэлтсийн дүнгээр 119,9 хувиар биелүүлэн төрийн  өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллалаа. 2011 онд  “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт бүтээлч ажлын аян зарлаж, сар бүрийг тодорхой нэг сэдэвт ажлын нэрэмжит болгон зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч ажиллалаа. Тухайлбал 4 дүгээр сард “Улсын бүртгэлийн баазыг цэгцлэх” сэдэвт ажлын хүрээнд  6 аж ахуйн нэгжийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, эзэн холбогдогч нь байхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа 7-н аж ахуйн нэгжийг бүртгэлийн баазаас хасч, татан буулгав. 2011 оныг аймгийн хэмжээнд “Хоршооллыг дэмжих жил” болгосонтой холбогдон аймгийн ХААХоршоологчдын зөвлөгөөнд оролцож, Хоршооны тухай хууль, хоршооны бүртгэлийн талаар сургалт хийлээ. 2011 онд аймгийн хэмжээнд ХХК-29, Хоршоо-18, ББН-1, ТББ-7, Салбар-2 тус тус шинээр бүртгэгдлээ.  Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, тэдэнд татварын болон бусад хууль эрх зүйн тодорхой ойлголтуудыг өгөх зорилгоор аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран “Хууль сурталчлах сарын аян” зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд нийт ААНБ-43, иргэд, татвар төлөгчид-376, ЕБС-ийн сурагчид-367 тус тус сургалтанд хамрагдаж, 10608,2 мянган төгрөгийн татварын өрийг барагдуулж ажиллаа. 2011 оныг Татварын Ерөнхий  Газраас “Цахим татварын орчин-Иргэний татвар”-ын жил болгон зарласантай холбоотойгоор энэ арга хэмжээний хүрээнд татвар төлөгч нарын мэйл хаягаар Татварын хэлтсийн даргын мэндчилгээ, масс мессеж  илгээж, өөрийн вэб хуудастай боллоо. ТЕГ-ын дарга Б.Баттөмөрийн санаачилсан “ Татварын байцаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амралт, сувилалд хамруулах” дэд хөтөлбөр болон шинэ үеийн татварын тогтолцоо үүссэний 20 жилийн ойг угтаж “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт бүтээлч ажлын аян зарласны 6 үзүүлэлт нь ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудалд хандсан бөгөөд  үүний үр дүнд аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар болох Хүнхэр зуслангийн амралтанд өөрийн ажилчдын амралтын байр барьж, тэтгэвэрт гарсан болон тэтгэврийн насны ахмадуудаа Утай, Гүмбэн, Бээжин, Хөх хотод аялуулж, 2011 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлтээрээ шалгарсан тэргүүний 20 татварын улсын байцаагчийг ОХУ-ын Улаан-Үд - Итгэлт хамба – Байгаль нуурын чиглэлд аялуулж, ТЕГ-аас зохион байгуулсан Гонконг, Хайнань, Чэжү аралд 3 байцаагч  амраад ирлээ. Ийнхүү 2011 оноо амжилт бүтээл дүүрэн үдэж, 2012 оныхоо төсвийн орлого бүрдүүлэх эх үйлстээ шамдан орж ажиллаж байна. Жилийн эцсийн татварын тайлангаа хүлээн авахтай холбогдон татвар төлөгч нарт хүндрэл чирэгдэл учруулахгүйн улмаас өдөр бүр “Хөтөч байцаагч” ажиллан, татвар төлөгч нарт ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан гаргах аргачлал, гарын авлагаар ханган ажиллаж байна. Мөн 2012 оны 01 сарын 17 өдрөөс эхлэн хэлтсийн шинэ байрандаа шилжин орж ажиллаж байна. Одоогоор гадна тохижилт бүрэн хийгдээгүй байгаа тул 2012 оны эхний хагас жилд багтаан бүрэн хүлээн авч, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Shuud.mn
Сонин хачин