Дайн: Украинчууд давшиж, оросууд ухарсан уу
2022-08-30

Даваа гарагт Украины хэвлэл мэдээллээр Херсон мужид украинчууд давшиж эхэлсэн гэсэн мэдээлэл гарлаа. Энэ мужийн ихэнх хэсгийг дайны эхэлсэн эхний сард л Оросын цэргүүд эзэлсэн байсан юм. Украины хэвлэлүүд ийн мэдээлсний дараа Херсон муж дахь Оросын талыг баримтлагч эрх баригчид энэ мэдээллийг няцаасан бол даваа гарагийн үдэш Оросын Батлан хамгаалах яам украинчууд давшсаныг баталлаа. 

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, даваа гарагийн туршид Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шууд тушаалаар “Украины цэргүүд Николаевск, Херсон мужуудад гурван чиглэлээр давших оролдлого хийсэн” гэнэ. 

“Оросын цэргүүд сөрөн хамгаалсны дүнд Украины Зэвсэгт хүчин ихээхэн хохирол амссан” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэний дээр “давших оролдлого бүтэлгүйтсэн” хэмээн онцолжээ. 

Харин Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб Херсон мужид давшсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. 

 

Украины хэвлэлүүд юу гэж мэдээлэв? 

Херсон мужид Украины Зэвсэгт хүчин давшиж эхэлсэн талаарх мэдээлэл “Каховка” шуурхай бүлэглэлийн нийтэлсэн дүрс бичлэгээс эхлэн тархсан юм. Энэ дүрс бичлэг дээр “Донецкийн бүгд найрамдах улсын 109 дүгээр хороо Херсонщина дахь байршлаасаа ухрав” хэмээн бичсэн байлаа. 


Энэ дүрс бичлэг ихээхэн эргэлзээ төрүүлж байв. Хэвлэл мэдээллээр энэ дүрс бичлэгийг тавилттай, Донецкийн бүгд найрамдах улсын цэргүүд байршил дээрээ энэ бичлэгийг хийгээгүй гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин “Громадське” хэвлэл Украины Зэвсэгт хүчнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ Украины цэргүүд Херсон мужид Оросын цэргүүдийн бэхлэлтийн тэргүүн шугамыг сэтэлсэн, үүний дараа тэнд байсан нэг хороо ухарсан хэмээн онцолж байв.


Гэхдээ албаны этгээдүүдээс гагцхүү “Юг” батлан хамгаалах хүчний хэвлэлийн төвийн тэргүүн Наталья Гуменюк л Херсон мужид давшилт эхэлсэн талаар мэдээлжээ.

“Украины зэвсэгт хүчин өмнөд чиглэлд, тэр дундаа Херсонщина чиглэлд ч давшилт эхлүүлсэн” хэмээн тэрбээр мэдэгдээд цэргийнхэнд саад болохгүйн тулд энэ мэдээллийг аль болох түгээхгүй байхыг хүсэж байсан гэж ВВС агентлаг мэдээлжээ.

 
Харин Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак “Урд манай Херсон байна” гэсэн ганц л өгүүлбэр Телеграм хуудсандаа бичсэн бол түүний зөвлөх Михаил Подоляк “Зэвсэгт хүчний төлөөлөгчид албан ёсны мэдэгдэл хийх хүртэл байлдааны ажиллагааны явцын талаар мэдээлэл тараахгүй байх”-ыг шаардаж байв. 


Оросууд хэрхэн мэдээлэв 
 

Украин сөрөг давшилт хийсэн талаарх мэдээллийг Оросын тал эрс няцааж байна. Хамгийн түрүүнд Крымийн тэргүүн Сергей Аксенов давшилтын талаарх мэдээллийг “Украины суртал ухуулгын ээлжит нэгэн худал мэдээлэл” хэмээн мэдэгдсэн бол үүний араас Херсон мужийн цэрэг-иргэний захиргаа /Оросын талаас томилсон захиргаа/ -ны орлогч дарга Кирилл Стремоусов мөн л “хуурамч мэдээлэл” хэмээн мэдэгдсэнийг Известия дамжуулжээ. 

“Украины Зэвсэгт хүчин давшсан гэдэг нь санаанаасаа зохиосон зүйл, тэдний төсөөлсөн кино. Хэн ч хаашаа ч давшаагүй, хэн ч хаашаа ч ухраагүй. Энэ бол санаанаасаа зохиосон зүйл” гэж Стремоусов мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

“Украины зэвсэгт хүчин хуягт техникийн дэмжлэгтэйгээр фронтын Херсон чиглэлд давших оролдлого хийж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд байлдаж, артиллерээ идэвхтэй ашиглаж байгаа. Шинэ Каховкад хүмүүсийг ажлын байрнаас нь нүүлгэн шилжүүлж, оршин суугчдыг хоргодох байр, хонгил руу оруулж байна” гэж “Военный обозреватель” сонин мэдээлжээ. 


Мөн Херсон мужийн Берислав дүүргийн Ольгинод одоо байлдааны ажиллагаа явагдаж байгаа, Украины Зэвсэгт хүчин эндэхийн тулаанд есөн танк оруулснаас хоёр нь устгагдсан, одоо Украины цэргүүд Оросын десантуудын байршлаас гарахаар оролдож байна" гэж “Рыбарь” телеграм суваг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Yag l helsen bn shuu 1700 tsereg 200 gaad tank mashin tehnikee ustguulsan bn shuu ene orsuud uhrah dur uzuuleed huurch il gargaad balalj ogloo
2022-09-02
zuv,zuv,zuv
2022-09-01
hujaa oros 2 chini 1 tal sh dee. chi oros umuurch bgaa bol hujaaa shees gesen ug
2022-08-31
orosuuud urgekj huydla huurmag buzar humuus. ted hezee ch hudlaa helehgui
2022-08-31
Доор нэг хужаа ялгадас Орос зэвсэггvй болсон гэж шааж байна золбин хужаагийн тэнэмэл вирус чинь чам мэт хужааг устгавал Монгол мандана.
2022-08-31
hujaa oros 2 chini 1 tal sh dee. chi oros umuurch bgaa bol hujaaa shees gesen ug
Ха ха манай луйварчид шиг авч байх шив
2022-08-31
Хаха хохо. Энэ Украйны дэмжигчидийн мэдлэг ийм жоохон юмуу. Яана даа. Яаж нэг муу юм амьд явдаг юм болоо. Монголхүү мэт нь хэдэн хөлсний тролл ажиллуулаад нөгөөдүүл нь хэдэн сайтад гол санхүүжүүлэгч АНУсаа магтдаг юм гэнэлээ. Тэдний нэг нь энэ бололтой. Мянгат энэ тэр ч гэлүү юу гэлээ байз нэр нүүрээ нуусан хэдэн урвхгч байдаг юм гэсэн
2022-08-30
Инээд хүргэм болж дээ Украйн. Давшлаа л гэсэн салам цохиулаад буцаад тавхайгай гялалзуулаад алга болсон байх юм. Энэ талаар гол зэвсэглэж санхүүжүүлэгч Америк нь нүүр улайлгасан үйл явдал боллоо ч гэх шиг. Өрөвдмөөр ч юмаа даа тиймээ.
2022-08-30
Эх оронч:
Оросууд одоо бараг зэвсэггүй болсон. Хэдэн АК-наас өөр зүйлгүй болж байх шиг байна. Эхэндээ пуужингаар ёстой тоглож байсан шүү дээ. Одоо нөгөө харваад байсан пуужин нь онь байхгүй болсон. Энэ бол мөхөхийн цондон. Тэнэг монголчууд одоо Оросыг өмөөрч цамнаад ямар ч нэмэргүй. Дараа нь орос дайны төлбөр төлөх цаг нь болно. Сибирээ тэр чигт нь дайны төлбөрт өгнө. Харин манай тэнэгүүд үүнийг л анаж байх ёстой 1689 онд биднээс оросуудын дээрэмдсэн нутгаа буцааж авна гээд л орилихоо бэлдэж бай!Лаларууд аа!
2022-08-30
Хаха хохо. Энэ Украйны дэмжигчидийн мэдлэг ийм жоохон юмуу. Яана даа. Яаж нэг муу юм амьд явдаг юм болоо. Монголхүү мэт нь хэдэн хөлсний тролл ажиллуулаад нөгөөдүүл нь хэдэн сайтад гол санхүүжүүлэгч АНУсаа магтдаг юм гэнэлээ. Тэдний нэг нь энэ бололтой. Мянгат энэ тэр ч гэлүү юу гэлээ байз нэр нүүрээ нуусан хэдэн урвхгч байдаг юм гэсэн
Украйнчууд амаараа л довтолж байгаа
2022-08-30
Угаасаа америкууд украиныг хөөрч онгирч битгий зарлаад бай гэсэн юм билээ
2022-08-30
орос украйн хоёр яах вэ байлдажил байг бид нөгөө эмээлтиинхээ хортой махыг зооглоод хэвтэж байвал жаргал бишүү
2022-08-30
Нэг удаач гэсэн давшиж байгаа дүр үзүүлэхгүй бол мөнгө өгдөг эзэд нь орхих гээд байгаа юм чинь яалтай билээ. Давшиж шальдагүй юм гэхэд баахан сэтгүүлч авчраад зурагтай мэдээ тараачихад болоод явчихна.
2022-08-30
Лхагваочир:
Яандаа давшина гэдэг чинь нуугдаж байсан газраасаа гарч ирнэ гэсэн үг. Ойр тойронд нь араар ороод нуугдчих энгийн иргэд байхгүй байрлал нь тов тодорхой болно. Нисэх хүчин байдгүй. Ёстой нөгөө аймаарч юм шиг бахрахмаар ч юм шиг баригдана даа баригдана болно доо
2022-08-30
Baagii:
Yag l helsen bn shuu 1700 tsereg 200 gaad tank mashin tehnikee ustguulsan bn shuu ene orsuud uhrah dur uzuuleed huurch il gargaad balalj ogloo
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
2022-08-30
Зэрлэг оросууд ухрах нь дамжиггүй Украйн газар нутгаасаа оросуудыг хөөн зайлуулж чаднаё
2022-08-30
zuv,zuv,zuv
орос украйн хоёр яах вэ байлдажил байг бид нөгөө эмээлтиинхээ хортой махыг зооглоод хэвтэж байвал жаргал бишүү
Зочин:
Аркстовичийн хэлснээр 8 сарын 29 түүхэн өдөр.
2022-08-30
Украинчууд Орос цэргийн сэтгэхүйгээр тоглож байна даа. Нэг дайраад л нэг болиод л . Тэд хэзээ нэг цагт Украин нутгаас хөөгдөнө гэдгээ аль хэдийн мэдэрчихсэн.
2022-08-30