АНУ Балтийн орнууд дахь цэргийн тоогоо нэмнэ
2022-09-09

АНУ Эстони болон Балтийн бусад орон дахь цэргийн тоогоо нэмэхээр болсон талаар Эстонийн Батлан хамгаалахын сайд Ханно Певкур мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлийг Германы Рамштайн агаарын бааз дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтой ярилцсаныхаа дараа хийсэн байна.

 

"Мадридын дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу ойрын үед Эстоин болон Балтийн бусад орон дахь Америк цэргийн тоо болон цэргийн сургуулилалтыг нэмнэ гэж Батлан хамгаалахын сайд Остин баталсан. Энэ бол АНУ бүс нутагт цэргээ үргэлжлүүлэн байлгана гэсэн хүчтэй дохио% мөн НАТО-ын баруун жигүүрт манай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд тус болно" хэмээн Певкура мэдэгджээ. 

 

Түүнчлэн Эстони улс Украиныг зэсгээр дэмжихийн дээр цэргийн алба хаагчдыг нь бэлтгэсэн хэвээр байна гэж мэдэгдсэн байна. Эстони улс энэ оны хоёрдугаар сараас хойш Украинд 250 сая еврогийн тусламж үзүүлсэн нь тус улсын батлан хамгаалах төсвийн 1/3 хувийг эзлэж байгаа юм. Хамгйин сүүлд наймдугаар сард ээлжит тусламжийн багцыг баталсан бөгөөд үүнд зэвсэг нийлүүлэх болон цэргүүдийг сургах талаар тусгагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
1917 онд буюу октябрийн хувьсгалаас өмнө дэлхий дээр Украин гэдэг улс огт байхгүй байсан бөгөөд 1917 онд Оросууд (Лениний шийдвэрээр)Украин гэдэг улсыг анх байгуулж өгсөн. Гэтэл Украинчууд "Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг" гэдэг шиг өөрсдийг нь улс болгон байгуулж өгсөн Оросуудыг (Америкийн ятгалгаар)мөргөж байх юм. Иймээс Оросууд яаж зүгээр суухав. Цаашид Оросууд Украиныг газрын хөрснөөс арчиж, ОХУ-ын нутаг дэвсгэр болгох нь зөвхөн цаг хугацааны л асуудал шүү дээ. Үүнтэй нэгэн адил Казахстанчууд ч Америкийг дагаж далдагнавал мөн ийм хувь заяа хүлээж байгаа шүү дээ. Ер нь дэлхийн түүхээс үзэхэд Америкийг их дагаж далдагнасан улс орнууд сүйрээд дуусдаг. Түүх давтагддаг. Иймээс хүн төрөлхтөн дахин алдаа гаргахгүйн тулд зөвхөн өөрийн улсын түүхийг төдийгүй, дэлхийн түүхийг судладаг юм шүү дээ. Малнуудаа!!!
2022-09-12
Америкчууд тэнэг хүмүүс байх. Олдож байгаа ерөнхийлөгчид нь хэрээ мэдэхгүй мангар тэнэг юм яриад хийгээд байна. Орос ч гэсэн дайн хийж тэнэгтээд ямар ашиг байгаан
2022-09-09