Зеленский: Энэ сард 6000 кв.км газар нутгийг чөлөөлсөн
2022-09-13

Есдүгээр сар гарсаар Украины Зэвсэгт хүчний цэргүүд сөрөг довтолгоог амжилттай хийж, Украины багагүй нутгийг чөлөөлсөн талаар тус улсын Ерөнхий штаб мэдээлсээр байгаа юм. 

 

Дайны 200 дахь өдөр буюу украинчууд давшиж, оросууд ухрав 

Энэ сар гарсаар Украины цэргүүд тус улсын дорнод болон өмнөд чиглэлдп 6000 гаруй квадрат километр нутаг дэвсгэрийг чөлөөлсөн гэж Владимир Зеленский мэдэгдсэн байна. 

 

"Манай цэргүүд цааш давшиж байна" хэмээн Зеленский өдөр бүр ард түмэндээ хандан хийдэг мэдэгдэлдээ өгүүлжээ. 

 

Түүнчлэн тэрбээр энэ мэдэгдэлдээ олон улсад хандан Орост үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх, харин Европын холбоог хориг арга хэмжээний найм дахь багцыг авч хэрэгжүүлэхийг уриалсан байна. Оросын арми Запорожийн атомын цахилгаан станц дээр гарагж буй үйлдлүүд нь цөмийн сүйрэлд хөтөлж, Кремль "эрчим хүчний алан хядлага", "өлсгөлөнгийн террор" үйлдэж байгаа тул энэ улсыг "алан хядагч улс" гэж  зарлахыг Зеленский уриалжээ. 

 

Украины түр эзлэгдсэн нутагт ажиллаж байсан орос багш нарыг баривчилж, ял онооно
 

Сүүлийн өдрүүдэд Украины Зэвсэгт хүчин амжилттай давшиж, Оросын цэргүүдэд эзлэгдсэн нутаг дэвсгэрүүдийг ээлж дараалан чөлөөлсөөр байгаа юм. ОХУ Украины газар нутгийг хяналтдаа оруулсныхаа дараа тухайн бүс нутгийн сургуулиудыг орос хэлээр хичээл заадаг болгох, Оросын боловсролын гэрчилгээ олгох зэрэг журам нэвтрүүлж, эдгээр сургуулиудад хичээл заах багш нарыг өндөр цалин амлан хяналтаа тогтоосон газрууд руу явуулж байлаа. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос Украины дайн бол зөвхөн хоёр улсын дайн биш шүү дээ. Энэ дайн бол ХХ зуунд Америкууд дэлхийг ноёрхосон (гайт ардчиллыг бусад улсад хүчээр тулган хүлээлгэсэн) ноёрхолыг устгах дайн, XXI зуунд Орос, Хятадын ноёрхолыг тогтоох, өөрөр хэлвэл дэлхийг нэг туйлт (зөвхөн Америк ноёрхосон биш) биш, харин олон туйлт (зөвхөн Америк дэлхийг ноёрхох биш), өөрөөр хэлвэл улс орнууд харилцан тэгш байх зарчмыг тогтоохын төлөөх агуу их дайн юм шүү дээ, мангаруудаа!!!
2022-09-14
зочин:
хохолууд бас адилхан 2 р сортын улсууд шүү дээ. барууныхан орос украйн 2 ыг нэг нэгээр устгуулах тактик аль эртнийхээ
2022-09-13