Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Самаркандад очжээ
2022-09-15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Узбекистанд ажлын айлчлал хийхээр очсон талаар Коммерсант агентлаг мэдээлжээ. Тэрбээр айлчлалын хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зөвлөлийн хуралдаанд оролцох юм байна.

 

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод болох бөгөөд уулзалтад 15 орны төрийн тэргүүн оролцох төлөвтэй гэж эх сурвалж мэдээлжээ.

 

Пүрэв гараг үдэш Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мириёев үдийн зоогт зочдыг урьснаар дээд хэмжээний уулзалт эхлэх юм байна. Харин есдүгээр сарын 16-ны баасан гарагт ШХАБ-ын уулзалтууд болохын дээр энэ үеэр Путин хоёр талт уулзалтууд ч хийх аж.

 

Тэр дундаа, Хятадын дарга Ши Жинпинь, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нартай хоёр талт уулзалт хийх юм байна. Энэ уулзалтад манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байгаа бөгөөд тэрбээр Орос, Хятад, Монголын гурван талт уулзалт оролцох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оросын иргэд хэн ч байсан иргэншил битгий өгөөрэй. иргэншил авахаараа хэсэг газар аваад тусгаар тогтнож оростой нэгдүүлдэг аргатай. украйн ийм арганд нь газраа алдаад дайн хийлгээд байж байна. молдав грузин газраа алдаад эсэргүүцээгүй харин украйн үзэлцэж байна
2022-09-21
Ц.Буянцогтоо:
НАРИЙН ЦАРИГ ТАВЬЧИХААГҮЙ НЬ ЁСТОЙ БИДНИЙ ЗАЯА ТҮШСЭН ХЭРЭГ ШҮҮ... Нарийн цариг тавьчихсан байсан бол өнөөдөр өшөө их мөнгөтэй болоод сууж байх байсан юм гэж лүбраал талын гарууд яриад эхэлжээ. Тэдний амнаас гарах хий болгон нь манай улсын тусгаар тогтнолын эсрэг чиглэж байдаг хойно, гайхаад яахав. Дэлхий даяар геополитикийн их донсолгоо үүсчихээд байна. Украин бол Монголтой нэг ижил жийрэг улс. Геополитикийн сөргөлдөөнт эрин цагт жийрэг улсын хувь тавилан дээсэн дөрөөн дээр ирдэг жамтай. Тусгаар тогтнолоо хамгаалж үлдэхийн тулд жийрэг улс маш ухаалаг бодлого явуулах ёстой юм. Эс тэгвээс яг л Украин шиг тавилан хүлээж байдгийг энэ удаагийн дайн нотолж өглөө. Ойрын ирээдүйд дэлхий даяар энэ мэт дайн сөргөлдөөн дахин дахин гарах магадлалтай болж байна. Жийрэг улсын сонгодог жишээ болсон манай улс дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол болохгүй цаг хэдийнээ нүүр тулж ирчихээд байна. Нарийн цариг тавьчихаагүй нь ямар их аз завшаан бэ хэмээн тэр санаачилгыг гаргаж зүтгэсэн төрийн зүтгэлтнүүдэд чин сэтгэлээсээ талархах ёстой сон. Гэтэл манай лүбраалууд нарийн царигийг тавиулаагүй нь манай улсад 80 их наядын хохирол учруулж гэхчлэн донгодоод эхэлж. 80 байхдаа ч яахав дээ... Яах ч аргагүй Монголын эсрэг цуснууд шүү. Бид хоёр хөрштэйгээ эв найртай байхыг эрхэмлэх учиртай. Гэлээ гээд юу юугүй бүх нүх сүвээрээ холбогдоод сүлбэлдээд явчихаж болохгүй. Харин ч тодорхой хэмжээнд зай барьсхийгээд, түүхэн сургамжаас ухаарал аван болгоомжтойяа харьцаж явах учиртай. Газрын баялгаа хуугаар нь зөөх төмөр замаар чинь хэзээ нэгэн цагт танк орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Украиныг харж байгаа биз дээ... Вьетнам улс яагаад өнөө хүртэл нарийн цариг тавихгүй явсаар ирэв гээд судлаад үзээрэй дээ. "Хамгийн хүчирхэг зэвсэг - Геополитик" номд тэр тухай бичсэн л байна лээ...
2022-09-15
Манай хүн мао ленинтэй л уулзах юм шиг байна шүтээн пу нь тоохгүй шинжтэй
2022-09-15
Бамбай Жигмэд:
Үхсэн, сэхсэн хүмүүстэй уулзсан гээд буруу зөрүү ярьчихалгүй бас бүлт бүлт үсэрчихгүй л ирээсэй билээ дээ...Мань хүнийг ерөнхийлөгч болсноос хойш "сэлэм эргүүлдэг" стильтэй, хүн загнадаг "Сэлэм Тогмид"-ууд зөндөө болсон. "Хоосон савны дуу их" гэгчийн үлгэр болоод байх юмаа.
2022-09-15
DR. ADITYA:
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-15