Бялууны зураг олон нийтийн сүлжээнд нийтэлснээс болж 10 хоног баривчлагджээ
2022-09-20

Израилийн Эйлат хотод амьдардаг залуу гэр бүлийг цагдаагийнхан саатуулжээ. Тэд цагдаагийн хэсэгт саатуулагдах болсон нь олон нийтийн сүлжээнд оруулсан бялууны зурагтай холбоотой гэнэ. Тэдний "хэргийн үнэн мөн"-ийг тогтооход цагдаагийнхан 10 хоног зарцуулсан хэмээн The Mirror мэдээлсэн байна.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, залуу хосын оруулсан зурган дээрх бялуун дээр шил архи, доллар, цагаан нунтаг бүхий уутны дүрсийг байрлуулжээ. Түүнчлэн цагаан нунтагийг бялууны дээрээс асган, хажууд нь долларыг ороосон байдлаар байршуулсан байна. Хар тамхи болон хар тамхи сорох соруулыг дүрсэлсэн гэмээр энэхүү бялууны чимэглэл цагдаагийнхны анхаарлыг татсан гэнэ.

 

Тэд бялууныхаа зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсны дараахан гэрт нь цагдаагийнхан ирж залуу хосыг саатуулсан байна. Хачирхалтай нь тэд энэ ердөө бялууны чимэглэл гэдэгт итгээгүйгээр үл барам үнэхээр зүгээр л наргиа болгож бялууг ийнхүү чимэглэсэн, ямар ч хар тамхи байхгүй гэдгийг тогтооход 10 хоног саатуулсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2022-09-20