Амралтын өдрүүдэд долоон хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтжээ
2022-09-26

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2022.09.24, 25-ны өдрүүдэд нийт 581 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 398 мэдээлэл бүртгэгджээ. 

 

 

Зам тээврийн ослоор 13 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 2 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь хохирсон байна.

 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсэний 4 унадаг дугуй /цахилгаан унадаг дугуй/-тай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлынбүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин